Гишүүд
ИШЖАМЦ (1928-2000)
АКАДЕМИЧ НЯМБУУГИЙН ИШЖАМЦ (1928-2000) Түүхч, Дорно дахины судлаач 1928 онд Дорноговь аймгийн Хөвсгөл суманд төрсөн. 1953 онд Москвагийн Их Сургуулийг төгсжээ. 1962 ”Монголын ард түмний 1755-1758 оны тусгаар тогтнолын зэвсэгт тэмцэл” сэдвээр дэд эрдэмтэн (Ph.D), “Монголд нэгдсэн
АКАДЕМИЧ НЯМБУУГИЙН ИШЖАМЦ
(1928-2000)
Түүхч, Дорно дахины судлаач
1928 онд Дорноговь аймгийн Хөвсгөл суманд төрсөн. 1953 онд Москвагийн Их Сургуулийг төгсжээ.
1962 ”Монголын ард түмний 1755-1758 оны тусгаар тогтнолын зэвсэгт тэмцэл” сэдвээр дэд эрдэмтэн (Ph.D), “Монголд нэгдсэн төр байгуулагдаж, феодализм бүрэлдэн тогтсон нь” сэдвээр түүхийн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалсан. 1982 онд Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн сурвалжлагч гишүүнээр сонгогдож, 1991 онд академич цол хүртжээ.
1949-1950 онд ШУ-ны хүрээлэнгийн лекторын товчоо, 1953-1961 онд ШУ-ны хүрээлэнгийн түүхийн тасагт эрдэм шинжилгээний ажилтан, 1961-1968 онд ШУА-ийн түүхийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1968-1972 онд ЗХУ-ын ШУА-ийн Дорно дахины хүрээлэнд эрдэм шинжилгээний ахлах ажилтан, 1972-2000 онд ШУА-ийн Дорно дахины хүрээлэн, Түүхийн хүрээлэнд, эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, эрдэмтэн нарийн бичгийн дарга, захирлаар ажиллаж байжээ.
1989 онд АНУ судлалын төвийн тэргүүнээр сонгогдож байв.
1990 онд МУИС-ийн профессор, 1996 онд Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр шагнуулжээ.
Монголын түүх судлалд Монголын төр ёсны уламжлал 2200 гаруй жилийн түүхтэйг нотлон судалгаандаа тодруулсан байна. Судалгааны бүтээлийн санаа дүгнэлтүүд нь ихэнхдээ Монголын түүхийн шинжлэх ухааныг баяжуулж, олонх нь нийтээр хүлээн зөвшөөрсөн албан ёсны үзэл баримтлал болсон нь Монголын шинжлэх ухаанд зүй ёсны хувь нэмрээ оруулсан томоохон зүтгэлтэн болохыг харуулжээ.
- Жинхэнэ гишүүн
- Түүхийн шинжлэх ухаан