Үндсэн агуулга руу
Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи · 1961 оноос

Гишүүд

ЖАГВАРАЛ (1919-1987)

АКАДЕМИЧ НЯМЫН ЖАГВАРАЛ (1919-1987) Эдийн засагч 1919 онд Дорноговь аймгийн Хатанбулаг суманд төржээ. 1938 онд ЗХУ-ын Москва хотод Дорно дахины хөдөлмөрчдийн эв хамтын их сургуулийг төгссөн. 1945 онд Москва хотод "БНМАУ-ын Сангийн аж ахуй, хадлангийн станц түүний үүрэг” сэдвээр д

ЖАГВАРАЛ (1919-1987)


АКАДЕМИЧ  НЯМЫН ЖАГВАРАЛ

(1919-1987)

Эдийн засагч

1919 онд  Дорноговь аймгийн Хатанбулаг суманд төржээ. 

1938 онд ЗХУ-ын Москва хотод Дорно дахины хөдөлмөрчдийн эв хамтын их сургуулийг төгссөн. 

1945 онд Москва хотод "БНМАУ-ын Сангийн аж ахуй, хадлангийн станц түүний үүрэг” сэдвээр дэд эрдэмтэн,  1957 онд “Ардын аж ахуй” сэдвээр шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалсан. 1961 онд Монгол улсын ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич хэргэм хүртжээ. 

1932-1936 онд Дорноговь аймгийн яаманд бичээч, байцаагч, 1938-1940 онд Дорноговь аймгийн дунд сургуульд багш, 1945-1946 онд Улсын төлөвлөгөө, тоо бүртгэл, хянан шалгах газрын дарга, Улсын төлөвлөгөөний комиссын орлогч дарга, 1946-1957 онд Шинжлэх ухааны хүрээлэнд ЭША, газар зүйн кабинетын эрхлэгч, хүрээлэнгийн орлогч дарга, 1954 онд АИХ-ын депутат, 1957-1969 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн орлогч дарга, 1957-1961 онд ХААЯ-ны сайдын үүрэгт ажлыг хавсран гүйцэтгэж байсан ба 1957 онд МАХН-ын Улс төрийн товчооны орлогч гишүүн, 1960 оноос гишүүн, 1963-1981 онд МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга, 1981-1990 онд  БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн орлогч даргаар сонгогдон ажиллаж байв.

1951 онд Алтан гадас одон, 1963 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Сүхбаатарын одонгоор 2 удаа шагнагджээ.

1940-1945 онд ЗХУ-ын Москвагийн Дорно дахины дээд сургуульд  Монголын анхны эрдмийн зэрэг хамгаалсан эрдэмтэн юм.

Монгол улсын хөдөө аж ахуйг өөрчлөн хөгжүүлэх чиглэлээр зонхилон судалгаа хийж, ажилласан байна.


  • Жинхэнэ гишүүн
  • Эдийн засгийн шинжлэх ухаан

← Бүх мэдээ