Гишүүд
ЖАМСРАН (1916-1972)
ЖАМЦЫН ЖАМСРАН ШУА-ийн сурвалжлагч гишүүн (1916-1972) Малын эмч, биохимич 1917 онд Сэлэнгэ аймгийн Баруун Бүрэн сумын нутаг Бургалтайн гол гэдэг газар төржээ. 1931 онд Бүрэн сумын бага сургуулийг дүүргэж, 1936 онд Хөдөө аж ахуйн техникумыг малын эмч мэргэжлээр, 1939-1944 онд ЗХУ-
ЖАМЦЫН ЖАМСРАН
ШУА-ийн сурвалжлагч гишүүн
(1916-1972)
Малын эмч, биохимич
1917 онд Сэлэнгэ аймгийн Баруун Бүрэн сумын нутаг Бургалтайн гол гэдэг газар төржээ.
1931 онд Бүрэн сумын бага сургуулийг дүүргэж, 1936 онд Хөдөө аж ахуйн техникумыг малын эмч мэргэжлээр, 1939-1944 онд ЗХУ-ын Москва хотын Мал эмнэлгийн академийг төгссөн.
1952 онд ЗХУ-ын Ленинградын Мал эмнэлгийн их сургуульд “БНМАУ-ын ургамлын витамин” сэдвээр дэд эрдэмтний зэрэг хамгаалсан. 1961 онд Монгол улсын ШУА-ийн сурвалжлагч гишүүн.
1944-1946 онд Мал эмнэлгийн техникумд багш, 1946-1960 онд МУИС-д органик болон биохимийн тэнхимд багш, тэнхимийн эрхлэгч, декан, 1960 онд МУИС-ийн орлогч захирал, 1961 онд ШУА-ийн Байгалийн ухааны хүрээлэнгийн анхны захирал, 1967 онд Хими, физикийн хүрээлэнгийн захирал, 1968 онд одоогийн Хими, хими технологийн хүрээлэн бие дааж гарахад захирлаар ажиллаж байв.
1951 онд АИХ-ын депутат, МУИС-д Намын үүрийн нарийн бичгийн дарга, Намын хорооны товчооны гишүүн, Эрдэм Дэлгэрүүлэх Монголын Нийгэмлэгийн орлогч дарга, Химийн хүрээлэнгийн бүтээлийн ерөнхий редактор, ШУА-ийн мэдээ сэтгүүлийн редакцын зөвлөлийн гишүүнээр сонгогджээ.
1967 онд Алтан гадас одонгоор шагнагдсан.
Байгалийн ухаан, биохими, ургамлын витамин, хүнс чиглэлээр болон боловсролын салбарт зонхилон ажилласан байна.
- Жинхэнэ гишүүн
- Мал эмнэлгийн шинжлэх ухаан