Гишүүд
ЖАНЧИВ (1940-2018)
АКАДЕМИЧ ЦЭСРЭНЖАВЫН ЖАНЧИВ (1940-2018) Генетикч, багш 1940 онд Завхан аймгийн Нөмрөг сумын Гол мод хэмээх газар төржээ. Завхан аймгийн Улаагчин сумын бага сургууль, Нөмрөг сумын бүрэн бус дунд сургууль, Улиастайн Б.Элдэв-Очирын нэрэмжит дунд сургууль, 1959-1965 онд ОХУ-ын М.В.Ло
АКАДЕМИЧ ЦЭСРЭНЖАВЫН ЖАНЧИВ
(1940-2018)
Генетикч, багш
1940 онд Завхан аймгийн Нөмрөг сумын Гол мод хэмээх газар төржээ.
Завхан аймгийн Улаагчин сумын бага сургууль, Нөмрөг сумын бүрэн бус дунд сургууль, Улиастайн Б.Элдэв-Очирын нэрэмжит дунд сургууль, 1959-1965 онд ОХУ-ын М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуулийн Биологийн факультетийг генетикч мэргэжлээр төгссөн.
1971 онд Москва хот дахь ОХУ-ын Mал аж ахуйн хүрээлэнгийн Иммуно генетикийн лабораторт ажиллаж “Монгол үхэр, сарлаг ба тэдгээрийн эрлийз удмын цусны уургийн генетик полиморфизм" сэдвээр дэд эрдэмтний зэрэг, 1980 онд ОХУ-ын ШУА-ийн Цитологи ба генетикийн хүрээлэнд “Монгол малын популяциудын генетик тогтоцын судалгаа" гэсэн сэдвээр шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалсан. 2002 онд Монгол улсын ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич хэргэм хүртжээ.
1965-1971 онд ШУА-ийн Биологийн хүрээлэнд ЭШДэА, 1971-1974 онд Шинжлэх ухаан, техникийн улсын хороонд Эрдэм шинжилгээний ажлын төлөвлөлт, зохицуулалтын хэлтсийн дарга, 1974-1979 онд ШУА-ийн Ерөнхий ба сорилын биологийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, 1975-1995 онд Монгол-Зөвлөлтийн биологийн хамтарсан экспедицийн Монголын хэсгийн орлогч дарга, 1979-1981 онд ОХУ-ын ШУА-ийн Цитологи ба генетикийн хүрээлэнд ЭШАА, 1982-1997 онд тус хүрээлэнгийн захирал, 1989-2002 онд МУИС-ийн Генетик, молекул биологийн тэнхимийг байгуулж эрхлэгч, 1997 онд Биологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч, дэд захирал, 2001-2015 онд тус хүрээлэнгийн захирал, 2011 онд МУИС-д багш, 2015 оноос сэдвийн удирдагч, ЭШТэА, Монгол, Оросын хамтарсан биологийн иж бүрэн экспедицийн Монголын талын эрдэм шинжилгээний ажлын удирдагч, Биологийн салбарын бага чуулганы даргаар ажиллаж байв.
1990 онд Монгол улсын эрдмийн зэрэг, цол олгох дээд зөвлөлөөс профессор, 1991 Ардын хувьсгалын 70 жилийн ойн медаль, 1996 Алтан гадас одон, 2001 онд Монгол улсын Шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн, 2006 Чингис хааны 800 жилийн ойн медалиар шагнуулжээ.
Монголын таван хошуу малын экологийн популяциудын генетик, молекул биологи, биотехнологи, дээд боловсролын салбарт зонхилон ажилласан байна.
- Жинхэнэ гишүүн
- Биологийн шинжлэх ухаан