Үндсэн агуулга руу
Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи · 1961 оноос

Гишүүд

ЖАНЛАВ

АКАДЕМИЧ ТУГАЛЫН ЖАНЛАВ Математикч, математикийн багш 1943 онд Ховд аймгийн Цэцэг суманд төрсөн. 1951-1958 онд бага, дунд сургууль, 1958-1962 онд Хүн эмнэлгийн техникум, 1965-1970 онд МУИС-ийг математикч, математикийн багш мэргэжлээр төгсжээ. 1982 онд ЗХУ-ын ШУА-ийн Сибирийн салб


АКАДЕМИЧ ТУГАЛЫН ЖАНЛАВ

Математикч, математикийн багш

 

1943 онд Ховд аймгийн Цэцэг суманд төрсөн.

1951-1958 онд бага, дунд сургууль, 1958-1962 онд Хүн эмнэлгийн техникум, 1965-1970 онд МУИС-ийг математикч, математикийн багш мэргэжлээр төгсжээ.

1982 онд ЗХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Новосибирск дэх Тооцон бодох төвд “Метод сплайн-коллокации для параболических уравнений второго порядка с переменными коэффициентами” сэдвээр физик-математикийн ухааны дэд эрдэмтэн (Ph.D)-ий зэрэг, 1992 онд ОХУ-ын Дубна хот дахь Цөмийн шинжилгээний нэгдсэн институтэд “Обобщение непрерывного аналога метода Ньютона и метод сплайнов для численного решения нелинейных задач теоретической физики” сэдвээр физик-математикийн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалсан. 1998 онд Эрдмийн зэрэг олгох дээд зөвлөлийн шийдвэрээр Профессор цол, 2006 онд Монгол улсын ШУА-ийн жинхэнэ гишүүнээр сонгогдож, академич хэргэм хүртжээ.

1965 онд Дорноговь аймагт хүний бага эмч, 1970 оноос МУИС-ийн Физик-математикийн факультетад багш, 1993-1997 онд МУИС-ийн математикийн факультетын Дифференциал тэгшитгэл, тооцон бодох математикийн тэнхимийн эрхлэгч, 1997-2008 онд МУИС-ийн Математик-компьютерын сургуулийн захирал, 2008-2019 онд МУИС-ийн Математикийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч, 2019 оноос ШУА-ийн Математик, тоон технологийн хүрээлэнгийн Симуляци, тооцооллын салбарт эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтнаар ажиллаж байна.

2012 онд Монгол улсын Төрийн соёрхол, ОХУ-ийн Дубна хот дахь Цөмийн шинжилгээний нэгдсэн институтийн Хүндэт доктор цол, 2013 онд МУИС-ийн Математикийн хүрээлэнгийн хүндэт доктор цол, 2019 онд МУИС-ийн Эмирит профессор цол хүртжээ.

1994 онд Ардын боловсролын тэргүүний ажилтан, 1997 онд Шинжлэх ухааны тэргүүний ажилтан, 2010 Алтан гадас одон, Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль, 2010 Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулжээ.

Дифференциал тэгшитгэл, тооцон бодох математикийн салбарт ажиллаж байна.

  • Жинхэнэ гишүүн
  • Математикийн шинжлэх ухаан

← Бүх мэдээ