Гишүүд
ЖҮГДЭР
ЧИМЭДИЙН ЖҮГДЭР (1927-1987) Философич 1927 онд Увс аймгийн Зүүнхангай суманд төрсөн. 1952 онд Намын Дээд сургуулийг төгсжээ. 1964 онд “Развитие философской мысли Монголий в XIX век” сэдвээр дэд эрдэмтэн (Ph.D), 1974 онд “XIX, XX зууны зааг дахь Монголын нийгэм-улс төр, гүн ухааны
ЧИМЭДИЙН ЖҮГДЭР
(1927-1987)
Философич
1927 онд Увс аймгийн Зүүнхангай суманд төрсөн.
1952 онд Намын Дээд сургуулийг төгсжээ.
1964 онд “Развитие философской мысли Монголий в XIX век” сэдвээр дэд эрдэмтэн (Ph.D), 1974 онд “XIX, XX зууны зааг дахь Монголын нийгэм-улс төр, гүн ухааны сэтгэлгээний хөгжил” сэдвээр философийн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалсан. 1975 онд Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн сурвалжлагч гишүүн, 1991 онд академич хэргэм хүртжээ.
1952-1953 онд МАХН-ын Төв Хорооны Суртлын хэлтэст зааварлагч, 1953-1954 онд МХЗЭ-ийн Төв хороонд лектор, 1954-1958 онд Намын дээд сургуульд багш, 1964-1967 онд УБДС-ийн түүхийн тэнхимийн багш, эрхлэгч, 1974 онд ШУА-ийн түүхийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, тасгийн эрхлэгч, 1974-1979 онд ШУА-ийн философи, социологи, эрхийн хүрээлэнгийн захирал, 1979 онд эрдэм шинжилгээний ахлах ажилтнаар ажиллаж байв.
1970-1986 онд Азийн буддистуудын энх тайвны бага хурлын ерөнхий нарийн бичгийн дарга, 1968-1976 онд Дэлхийн буддын холбооны дэд ерөнхийлөгч, 1979-1986 онд Дэлхийн энх тайвны зөвлөлийн тэргүүлэгч гишүүнээр сонгогдож байжээ.
1977 онд Алтан гадас одон, 1982 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 1985 онд Дэлхийн Буддын Холбооны дээд шагнал Энх Тайвныг эрхэмлэгч алтан медаль, 1956 онд БНАЛАУ-ын дээд одонгоор шагнуулжээ.
Монголын философи сэтгэлгээний түүхийг нэн эртнээс эдүгээ хүртэлх үеийг хамарсан монголчуудын гүн ухаан, философи сэтгэлгээний түүхийг нарийвчлан үечлэн судалж байв.
- Гадаад гишүүн
- Философийн шинжлэх ухаан