Үндсэн агуулга руу
Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи · 1961 оноос

Гишүүд

ХАЙДАВ (1922-)

АКАДЕМИЧ ЦЭНДИЙН ХАЙДАВ (1922-) Хүний их эмч, Монгол уламжлалт анагаах ухааны эмч 1922 онд Хэнтий аймгийн Мөрөн сумын Саригийн хөндий гэдэг газар төржээ. 1943-1946 онд Украйны Харьков хотын Цэргийн анагаах ухааны дунд сургуулийг эм зүйч мэргэжлээр, 1949-1954 онд МУИС-ийн Хүн эмнэ

ХАЙДАВ (1922-)


АКАДЕМИЧ ЦЭНДИЙН ХАЙДАВ

(1922-)

Хүний их эмч,  Монгол уламжлалт анагаах ухааны эмч

1922 онд Хэнтий аймгийн Мөрөн сумын Саригийн хөндий гэдэг газар төржээ. 

1943-1946 онд Украйны Харьков хотын Цэргийн анагаах ухааны дунд сургуулийг эм зүйч мэргэжлээр, 1949-1954 онд МУИС-ийн Хүн эмнэлгийн факультетыг хүний их эмч мэргэжлээр төгссөн.

1965 онд ЗХУ-ын Черновицкийн Улсын их сургуульд “Дорно дахины анагаах ухааны зарим онцлог ба монгол ардын эмнэлэгт хэрэглэж байсан эмийн ургамал” сэдвээр анагаах ухааны доктор, 1972 онд ЗХУ-ын Москвад “Монгол алтанхундага цэцгийн фармоклогийн судалгаа” сэдвээр анагаахын шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалсан. 1982 онд Монгол улсын ШУА-ийн сурвалжлагч гишүүн, 1991 онд жинхэнэ гишүүн,  академич хэргэм хүртжээ.

1946-1949 онд Цэргийн яаманд эмийн сангийн найруулагч, эрхлэгч, 1954-1956 онд Булган аймгийн эмнэлгийн хэлтсийн дарга, ерөнхий эмч, 1956-1959 онд Улаанбаатар хотын Хүн эмнэлгийн техникумын захирал, 1959 оноос хойш ШУА-ийн Байгалийн нэгдлийн хүрээлэнд ЭША, тасгийн эрхлэгч, 1973-1981 онд ШУА-ийн Байгалийн нэгдлийн хүрээлэнгийн захирал, 1981-1990 онд Ардын эмнэлгийн хүрээлэнгийн захирал, 1993-1996 онд АУИС-ийн Уламжлалт анагаахын тэнхимд зөвлөх багш, 1991-2009 Уламжлалт анагаахын шинжлэх ухаан, технологи үйлдвэрлэлийн корпорацын эрдэм шинжилгээний ажлын зөвлөх, төслийн удирдагчаар ажиллаж байв.

1997 онд Шри-ланкын их сургуулийн хүндэт доктор, 1998 онд профессор, 2002 онд Монгол улсын Шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн, 2003 онд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын АУИС-ийн хүндэт профессор цол олгожээ.

2008 онд Хэнтий аймгийн Мөрөн сумын Эрүүл мэндийн төвийг академич Ц.Хайдавын нэрэмжит болгосон байна.

Эмийн ургамлын судалгаа, Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх чиглэлээр зонхилон ажилласан.


  • Жинхэнэ гишүүн
  • Анагаахын шинжлэх ухаан

← Бүх мэдээ