Үндсэн агуулга руу
Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи · 1961 оноос

Гишүүд

ХАЙСАМБУУ

АКАДЕМИЧ ДОЛГОРСҮРЭНГИЙН ХАЙСАМБУУ Барилгын инженер-Архитектор 1948 онд Улаанбаатар хотод төржээ. 1972 онд МУИС-ийн Барилгын инженерийн факультетыг иргэн, үйлдвэрийн барилгын инженер мэргэжлээр төгссөн. 1983 онд Москва хотын Архитектурын институтэд “Принципы организаций сети и но

ХАЙСАМБУУ

АКАДЕМИЧ ДОЛГОРСҮРЭНГИЙН ХАЙСАМБУУ

Барилгын инженер-Архитектор

1948 онд Улаанбаатар хотод төржээ. 

1972 онд МУИС-ийн Барилгын инженерийн факультетыг иргэн, үйлдвэрийн барилгын инженер мэргэжлээр төгссөн. 

1983 онд Москва хотын Архитектурын институтэд “Принципы организаций сети и новые типы сельских школ в МНР” сэдвээр архитектурын дэд эрдэмтэн, 1993 онд “Проблемы архитектуры и направления преобразования системы и типов учебно - воспитательных зданий Монголи до 2010 года” сэдвээр архитектурын шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалсан. 2002 онд Монгол улсын ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич хэргэм хүртжээ. 

1972-1991 онд Улсын барилгын зургийн төв институтэд ажилчин, товчооны гүйцэтгэгч, ахлах техникч, институтийн МХЗЭ-ийн хорооны нарийн бичгийн дарга, инженер, зургийн ерөнхий инженер, диспетчерийн алба, нэг маягийн зургийн товчооны дарга, эрдэм шинжилгээний секторын эрхлэгч, Институтийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, Институтийн эрдэм шинжилгээ эрхэлсэн орлогч захирал, 1991-1997 онд Архитектур хот байгуулалтын хүрээлэнгийн захирал, 1997 оноос Судалгаа, Сургалт, Үйлдвэрлэл, Бизнесийн Барилга Архитектур Корпорацын ерөнхий захирал, 2003 оноос Дизайн урлагийн дээд сургууль болон Сод-авьяас лицей сургуулийн захирлаар ажиллаж байна. 

1993-2000 онд Шинжлэх ухааны доктор, боловсролын докторын зэрэг олгох нэгдсэн зөвлөлийн гишүүн, 1997 онд ШУА-ийн техник технологийн бага чуулганы дарга /4 удаа/, 1997 онд Барилга архитектур корпорацын эрдмийн зөвлөлийн дарга, 1997-2009 онд Барилга, угсралт, зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөл олгох зөвлөлийн гишүүн, 2000-2007 онд Архитектур, үйлдвэрийн дизайн, зураг зүйн чиглэлээр докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дарга,  2000 онд Шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүн, 2000-2009 онд Барилгын материалын судлалаар докторын зэрэг олгох зөвлөлийн гишүүн, 2001 онд Архитектурын мэргэжлийн Монголын үндэсний зөвлөлийн гишүүн, 2003 онд Олон улсын боловсролын академийн жинхэнэ гишүүн, 2007-2009 онд Архитектур, зураг зүйн чиглэлээр докторын зэрэг олгох зөвлөлийн гишүүн, 2009 онд Монголын барилгын салбарын үндэсний ассоциацын тэргүүлэгч гишүүн, 2010 онд ШУА-ийн Тэргүүлэгч гишүүн, 2010 онд Барилгын архитекторын чиглэлээр докторын зэрэг олгох улсын зөвлөлийн орлогч дарга, 2010 онд Европ стандартыг Монголд нэвтрүүлэх ЗГ-ын ажлын хэсгийн гишүүнээр сонгогджээ.   

1986 онд Засгийн газрын хүндэт жуух бичгээр шагнагдсан. 

Барилга, хот суурины архитектур - инженерийн судлалаар зонхилон ажиллаж байна.

  • Жинхэнэ гишүүн
  • Техникийн шинжлэх ухаан

← Бүх мэдээ