Үндсэн агуулга руу
Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи · 1961 оноос

Гишүүд

ЛХАГВА

АКАДЕМИЧ ЛУВСАННЯМЫН ЛХАГВА Хүний их эмч, физиологич 1949 онд Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг Цагаан булангийн Бураат хэмээх газар төржээ. 1957 онд сумын бага сургууль, 1967 онд Б.Элдэв-Очирын нэрэмжит 10 жилийн дунд сургуулийг дүүргэж, 1967-1972 онд Анагаах ухааны дээд сург

ЛХАГВА

АКАДЕМИЧ ЛУВСАННЯМЫН ЛХАГВА

Хүний их эмч, физиологич

1949 онд Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг Цагаан булангийн Бураат хэмээх газар төржээ. 

1957 онд сумын бага сургууль, 1967 онд Б.Элдэв-Очирын нэрэмжит 10 жилийн дунд сургуулийг дүүргэж, 1967-1972 онд Анагаах ухааны дээд сургуульд суралцаж хүний их эмчийн мэргэжил, 1977 онд Сансрын биологи, анагаах ухааны мэргэшлээр төгссөн.

1981 онд ЗХУ-ын Москва хот дахь Эмнэлэг-Биологийн асуудлын хүрээлэнд “Антиортостаз байрлалд байгаа монгол хүний амьдралын үйл ажиллагааны хоногийн хэмнэл” сэдвээр Анагаах ухааны дэд эрдэмтэн, 1994 онд Монгол улсын АУИС-д “Ердийн болон экстремаль нөхцөлд байгаа хүний хронобиологийн судалгаа” сэдвээр анагаахын шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалсан.  2002 онд Монгол улсын ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич хэргэм хүртжээ.

1972-1973 онд Мэдээ алдуулга судлал, сэхээн амьдруулга судлалын их эмч, 1973-1977, 1982-2001 онд АУДэС-д багш, 1977-1981 онд ШУА-ын Физик техникийн хүрээлэнгийн Сансар судлалын секторт эрдэм шинжилгээний дэд ажилтан, 1983-1990 онд Эрүүлийг хамгаалах яамны мэргэжилтэн, эрдэм шинжилгээний тасгийн дарга, 1990-1995 онд ШУА-ийн Анагаах ухааны салбарын эрдэмтэн нарийн бичгийн дарга, 1991-1995 онд Хүн судлалын үндэсний төвийн дэд захирал, 1995-2001 онд АУИС-ийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, 2001-2009 онд Монгол улсын Ерөнхийлөгчийн Нийгмийн бодлогын зөвлөх, 2010 онд “Монос” группийн Эм судлалын хүрээлэнгийн захирлаар ажиллаж байна. 

1997-2004 онд ШУА-ийн АУ-ны бага чуулганы орлогч дарга, 2004 онд Монголын АУА-ийн дэд ерөнхийлөгчөөр сонгогджээ.

1998 онд Монгол улсын Эрдмийн зэрэг, цол олгох дээд зөвлөлөөс профессор цол, 2001 онд Монгол улсын Хүний гавьяат эмч, 2005 онд Алтан гадас одон, 2008 онд Монгол улсын Төрийн шагнал хүртсэн.

Хронобиологи, хронофизиологи, сансрын биологи, анагаах ухаан, экзобиологийн асуудлыг зонхилон сонирхож ажиллаж байна.     

  • Жинхэнэ гишүүн
  • Анагаахын шинжлэх ухаан

← Бүх мэдээ