Гишүүд
ЛХАМСҮРЭН (1923-2016)
АКАДЕМИЧ БАДАМЫН ЛХАМСҮРЭН (1923-2016) Тоо физикийн багш, түүхч 1923 онд Цэцэн хан аймгийн Баатар засгийн хошуу одоогийн Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг Нугаар гэдэг газар төржээ. 1931-1934 онд Улаанбаатарын 4 дүгээр бага сургууль, 1934-1938 онд Үлгэр жишээ дунд сургууль,
АКАДЕМИЧ БАДАМЫН ЛХАМСҮРЭН
(1923-2016)
Тоо физикийн багш, түүхч
1923 онд Цэцэн хан аймгийн Баатар засгийн хошуу одоогийн Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг Нугаар гэдэг газар төржээ. 1931-1934 онд Улаанбаатарын 4 дүгээр бага сургууль, 1934-1938 онд Үлгэр жишээ дунд сургууль, Бага сургуулийн багшийн курс, 1942-1947 онд МУИС-д тоо физикийн багш мэргэжлээр, 1954-1958 онд ЗХУ-ын Нийгмийн ухааны академид суралцаж төгссөн.
1958 онд ЗХУ-ын Нийгмийн ухааны академид “БНМАУ-ын гадаад бодлого ба дэлхийн хоёрдугаар дайнаас хойш түүний гадаад харилцаа өргөжсөн нь /1945-1957/” сэдвээр түүхийн ухааны доктор, 1975 онд ЗХУКН-ын ТХ-ны дэргэдэх Марксизм-Ленинизмийн институтэд “МАХН-ын үйл ажиллагааны интернационализмын зарчмын тухай” сэдвээр түүхийн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалсан. 1961 онд Монгол улсын ШУА-ийн сурвалжлагч гишүүн, 1991 онд академич хэргэм хүртжээ.
Булган аймгийн Бүрэгхангай сумын бага сургуулиас хөдөлмөрийн гараагаа эхэлж, 1947-1950 онд “Суртал нэвтрүүлэгч” сэтгүүлийн нарийн бичгийн дарга, 1947-1954 онд МАХН-ын Төв хороонд лектор, Гадаад явдлын яамны ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч, Ерөнхий сайдын референт, 1953 онд МАХН-ын Төв хорооны улс төрийн товчооны орлогч гишүүн, 1959-1962 онд Гадаад явдлын яамны орлогч сайд, Сайд нарын зөвлөлийн даргын орлогч, 1962-1972 онд МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга, 1975-1981, 1984-1988 онд Прага дахь “Энх тайван социализмын асуудал” сэтгүүлийн МАХН-ын төлөөлөгч, 1981-1984 онд Нийгмийн ухааны институтийн захирал, 1988-1990 онд МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга, 1990 оноос ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний зөвлөхөөр ажиллаж байв.
Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 3 удаа, Сүхбаатарын одонгоор шагнуулжээ.
Монгол улсын түүх судлалыг хөгжүүлэх, гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, шинжлэх ухаан, боловсролын тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр зонхилон ажилласан байна.
- Жинхэнэ гишүүн
- Философийн шинжлэх ухаан