Гишүүд
ЛОДОН (1913-1968)
ГОТОВЫН ЛОДОН ШУА-ийн сурвалжлагч гишүүн (1913-1968) Мэдрэлийн эмч 1913 онд Хөвсгөл аймгийн Цагаан-үүр суманд (зарим баримтад Буриадын Түнх) төржээ. 1935 онд хүн эмнэлгийн техникум, 1942-1947 онд МУИС-ийн анагаах ухааны факультетад суралцаж хүний их эмч мэргэжлээр төгссөн. 1953 о
ГОТОВЫН ЛОДОН
ШУА-ийн сурвалжлагч гишүүн
(1913-1968)
Мэдрэлийн эмч
1913 онд Хөвсгөл аймгийн Цагаан-үүр суманд (зарим баримтад Буриадын Түнх) төржээ.
1935 онд хүн эмнэлгийн техникум, 1942-1947 онд МУИС-ийн анагаах ухааны факультетад суралцаж хүний их эмч мэргэжлээр төгссөн.
1953 онд ЗХУ-ын Эрхүү хотод “Тархины торлог бүрхэвчийн доорх даралтад зарим эмийн бодисын нөлөөлөх асуудалд” сэдвээр дэд эрдэмтний зэрэг хамгаалсан. 1961 онд Монгол улсын ШУА-ийн сурвалжлагч гишүүн.
1935-1941 онд Говь-Алтай аймгийн Тонхил, Завхан аймгийн Алдархаан сумын эмнэлэгт эмч, 1941-1942 онд Говь-Алтай аймгийн эрүүлийг хамгаалах хэлтсийн дарга, 1947 онд МУИС-ийн Мэдрэл, сэтгэцийн эмгэг судлалын тэнхимд аспирант багш, 1954-1968 онд МУИС-ийн анагаах ухааны факультет, АУДС-ийн мэдрэл, сэтгэцийн эмгэг судлалын тэнхимд багш, доцент, эрхлэгч, зөвлөх эмч, БНМАУ-ын АИХ-ын депутатаар сонгогдон ажиллаж байв.
1965 онд профессор, Алтан гадас, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулжээ.
МУИС-ийн Анагаах ухааны факультетыг төгссөн Монголын анхны эмч нарын нэг, Монголд мэдрэлийн өвчин судлалыг үндэслэж, үүсгэн хөгжүүлж, ажиллаж байсан мэдрэл судлалын анхны эрдэмтэн юм. Монгол улсад мэдрэлийн өвчний оношилгоо, эмчилгээний албыг бэхжүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн байна.
- Жинхэнэ гишүүн
- Анагаахын шинжлэх ухаан