Гишүүд
ЛУВСАНДЭНДЭВ (1927-1997)
АКАДЕМИЧ АМГААГИЙН ЛУВСАНДЭНДЭВ (1927-1997) Түрэг хэл судлаач 1927 онд Сүхбаатар аймгийн Наран сумын Өлгий хэмээх газар төрсөн. 1953 онд Ленинград хотноо Ждановын нэрэмжит Улсын Их сургуулийг төгсжээ. 1970 онд “Үгсийн сангийн судлалын хамтатгасан зохиол” сэдвээр дэд эрдэмтэн (Ph.
АКАДЕМИЧ АМГААГИЙН ЛУВСАНДЭНДЭВ
(1927-1997)
Түрэг хэл судлаач
1927 онд Сүхбаатар аймгийн Наран сумын Өлгий хэмээх газар төрсөн.
1953 онд Ленинград хотноо Ждановын нэрэмжит Улсын Их сургуулийг төгсжээ.
1970 онд “Үгсийн сангийн судлалын хамтатгасан зохиол” сэдвээр дэд эрдэмтэн (Ph.D)-ий зэрэг хамгаалсан. 1975 онд Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн сурвалжлагч гишүүнээр сонгогдон, 1991 онд академич цол хүртжээ.
1948 онд Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн хэл бичгийн кабинетэд эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, 1953-1997 онд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, тасгийн эрхлэгч, эрдэмтэн нарийн бичгийн дарга, 1973-1986 онд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал, 1988-1997 онд ОХУ-ын ШУА-ийн ХШХ-д мэргэжилтнээр ажиллаж байжээ.
Монгол- Францын найрамдлын нийгэмлэгийн дарга, Монгол-Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэгийн гишүүн зэрэг сонгуульт ажлыг гүйцэтгэж байв.
1996 онд Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр шагнуулжээ.
Монгол толь бичгийн судлал, монгол хэлний зөв бичих зүй, бичиг үсгийн түүх, дундад эртний монгол хэлний судлал, нутгийн аялгуу судлал, түрэг хэл аялгууны судлал, ардын аман зохиол судлал, монгол үндэстний утга зохиолын бүрэлдэн тогтсон түүх зэрэг чиглэлээр зонхилон ажиллаж байлаа.
- Жинхэнэ гишүүн
- Хэл шинжлэлийн шинжлэх ухаан