Гишүүд
ЛУВСАНДОРЖ (1929-2015)
АКАДЕМИЧ ПУНЦАГДАШИЙН ЛУВСАНДОРЖ (1929-2015) Эдийн засагч 1929 онд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын нутаг Хужирт хэмээх газар төржээ. 1951 онд МУИС-ийг эдийн засагч мэргэжлээр төгссөн. 1962 онд Москвагийн Улс ардын аж ахуйн дээд сургуульд “БНМАУ-ын феодализмаас социализмд ш
АКАДЕМИЧ ПУНЦАГДАШИЙН ЛУВСАНДОРЖ
(1929-2015)
Эдийн засагч
1929 онд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын нутаг Хужирт хэмээх газар төржээ.
1951 онд МУИС-ийг эдийн засагч мэргэжлээр төгссөн.
1962 онд Москвагийн Улс ардын аж ахуйн дээд сургуульд “БНМАУ-ын феодализмаас социализмд шилжих үеийн худалдааны хөгжил” сэдвээр эдийн засгийн ухааны (Ph.D) докторын зэрэг, 1975 онд ОХУ-ын ШУА-ийн Эдийн засгийн хүрээлэнд “БНМАУ-д социалист зах зээл үүсэх үйл явц” сэдвээр эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалсан. 1975 онд Монгол улсын ШУА-ийн сурвалжлагч гишүүн, 1991 онд ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич хэргэм хүртжээ.
1951-1954 онд БНМАУ-ын Төлөвлөгөөний комисст эдийн засагч, 1954-1962 онд Улсын төлөвлөгөөний комиссын хэлтсийн дарга, 1962-1973 онд Улсын төлөвлөгөөний комиссын орлогч дарга, 1973-1997 онд ШУА-ийн Эдийн засгийн хүрээлэнгийн орлогч захирал, ШУА-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, 1997-2015 онд МУИС-ийн Эдийн засгийн хүрээлэнгийн захирлаар ажиллаж байв.
1990 онд профессор, 2011 онд Монгол улсын Шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, ойн медалиудаар шагнуулжээ.
Үндэсний жижиг эдийн засгийг гадаад хүчин зүйлсийн туслалцаатай томруулах, Монгол улсын эдийн засгийн хөгжлийн хөтөлбөрүүдийг боловсруулах чиглэлээр зонхилон ажилласан байна.
- Жинхэнэ гишүүн
- Эдийн засгийн шинжлэх ухаан