Гишүүд
ЛУВСАНЦЭРЭН (1935-2008)
АКАДЕМИЧ ГЭЛЭГЖАМЦЫН ЛУВСАНЦЭРЭН (1935-2008) Уран зохиолын багш 1935 онд Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг Овоон шавагтай хэмээх газар төрсөн. 1956 онд Монгол Улсын Их Сургуулийг төгсжээ. МУИС-ийн Хэл бичгийн факультетыг 1956 онд төгссөн. 1979 онд “Нагаржунагийн философий
АКАДЕМИЧ ГЭЛЭГЖАМЦЫН ЛУВСАНЦЭРЭН
(1935-2008)
Уран зохиолын багш
1935 онд Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг Овоон шавагтай хэмээх газар төрсөн.
1956 онд Монгол Улсын Их Сургуулийг төгсжээ. МУИС-ийн Хэл бичгийн факультетыг 1956 онд төгссөн.
1979 онд “Нагаржунагийн философийн үзэл” сэдвээр дэд эрдэмтэн (Ph.D), 2001 онд “Төв үзлийн философийн онолын үндэс” сэдвээр философийн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалсан. 2006 онд Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн гишүүнээр сонгогдон, академич хэргэм хүртжээ.
1956-1963 онд МУИС-д багш, 1963-1969 онд МАХН-ын Төв Хорооны ажилтан, 1969-1973 онд Будапешт хотод Дэлхийн Ардчилсан Залуучуудын Холбоонд төлөөлөгч, 1973-1986 онд ШУА-ийн ФСЭХ-д секторын эрхлэгч, Эрдэмтэн нарийн бичгийн дарга, 1986-1998 онд Азийн Буддистуудын Энхтайвангийн Бага Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, 1998-2008 онд ФСЭХ-д эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Монголын философийн түүх, шашин судлалын төвийн эрхлэгч, МУИС-ийн Шашин судлалын тэнхимийн тэргүүлэх профессороор ажиллаж байв.
1986 онд Алтан гадас одон, 2002 онд МУИС-ийн хүндэт профессор, 2002 онд Шинжлэх ухааны тэргүүний ажилтан, 2005 онд Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын 40, 60, 70, 80 жилийн ойн медалиудаар шагнуулжээ.
Буддын философийн түүх, Буддын төв үзлийн (Мадхьямака) философийн асуудлаар голлон судалгаа хийсэн байна.
- Жинхэнэ гишүүн
- Философийн шинжлэх ухаан