Гишүүд
ЛУВСАНВАНДАН (1910-1983)
АКАДЕМИЧ ШАДАВЫН ЛУВСАНВАНДАН (1910-1983) Хэл шинжлэлч, багш 1910 онд Сайн ноён хан аймгийн Ламын гэгээний шавийн нутаг одоогийн Баянхонгор аймгийн Өлзийт сумын Хашаат хэмээх газар төржээ. Цэцэрлэг мандал аймгийн Баянзүрх хошууны бага сургууль, Улаанбаатар хотын Үлгэр жишээ дунд
АКАДЕМИЧ ШАДАВЫН ЛУВСАНВАНДАН
(1910-1983)
Хэл шинжлэлч, багш
1910 онд Сайн ноён хан аймгийн Ламын гэгээний шавийн нутаг одоогийн Баянхонгор аймгийн Өлзийт сумын Хашаат хэмээх газар төржээ. Цэцэрлэг мандал аймгийн Баянзүрх хошууны бага сургууль, Улаанбаатар хотын Үлгэр жишээ дунд сургууль, Улаан-Үүд хотын багшийн сургууль төгссөн. 1956 онд СнЗ-ийн дэргэдэх Эрдмийн зэрэг цол олгох комиссын шийдвэрээр дэд эрдэмтэн, 1961 онд Монгол улсын ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич, 1972 онд тус комиссын 02 тоот шийдвэрээр хэл бичгийн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг олгожээ.
1925 онд Цэцэрлэг мандал аймгийн Баянзүрх уулын хошууны тамгын газарт тал бичээч, 1930-1932 онд Улаанбаатар хотын Үлгэр жишээ бага, дунд сургуульд байгалийн ухаан, тооны ухааны багш, 1933-1934 онд Улаан-Үд хотын Монгол рабфакад монгол хэлний багш, 1935-1936 онд Ардыг гэгээрүүлэх яамны хэвлэлийн тасаг болон Улсын хэвлэлийн төв газарт хянан тохиолдуулагч, Шинжлэх ухааны хүрээлэнгийн Дуун ухааны тасгийн эрхлэгч, ЭША, 1938-1940 онд Шинэ толь сэтгүүлийн редакцын зөвлөлийн гишүүн, 1943 онд МАХН-ын Төв хорооны сургуулийн тасгийн эрхлэгч, 1945-1983 онд МУИС-д Монгол хэлний багш, монгол хэл шинжлэлийн тэнхимийн эрхлэгч, ЭШАА, 1958-1961 онд БНХАУ-ын Бээжингийн их сургуульд Монгол хэлний мэргэжилтэн, багшаар ажиллаж байв.
1941 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 1952, 1970 онд Сүхбаатарын одон, 1956 онд профессор, 1971 онд Төрийн шагнал, 1980 онд Монгол улсын Гавьяат багш цол хүртжээ.
Ерөнхий хэл шинжлэлийн онол, дуун хөрвүүлэг, сурган хүмүүжүүлэх чиглэлээр зонхилон ажилласан байна.
- Жинхэнэ гишүүн
- Хэл шинжлэлийн шинжлэх ухаан