Үндсэн агуулга руу
Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи · 1961 оноос

Гишүүд

МЕКЕЙ (1940-2013)

АКАДЕМИЧ АБИШИЙН МЕКЕЙ (1940-2013) Математикийн багш 1940 онд Баян-Өлгий аймгийн Толбо сумын нутаг Жараат хэмээх газар төржээ. 1959 онд Өлгий хотын 10 жилийн 1-р дунд сургуулийг дүүргэж, 1959-1963 онд МУИС-д суралцан, математикийн багш мэргэжил, дээд алгебраар мэргэшиж төгссөн. 1

МЕКЕЙ (1940-2013)

АКАДЕМИЧ АБИШИЙН МЕКЕЙ 

(1940-2013)

Математикийн багш

1940 онд Баян-Өлгий аймгийн Толбо сумын нутаг Жараат хэмээх газар төржээ. 

1959 онд Өлгий хотын 10 жилийн 1-р дунд сургуулийг дүүргэж, 1959-1963 онд МУИС-д суралцан, математикийн багш мэргэжил, дээд алгебраар мэргэшиж төгссөн.

1969-1972 онд ЗХУ-ын М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуульд аспирантурт суралцаж “Фейтийн нөхцөлтэй цагариг ба Херстейн олон гишүүнт” сэдвээр дэд эрдэмтэн, 1994-1995 онд М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуульд “Төгсгөлөг цагаригаар үүссэн цогц, критик ба экстермал чанар” сэдвээр физик-математикийн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалсан. 2004 онд Монгол улсын ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич хэргэм хүртжээ. 

1963-1969 онд МУИС-ийн Физик-математикийн факультетэд багш, 1965-1990 онд Монгол улсын Математикийн олимпиадын хорооны гишүүн, дарга, Олон улсын математикийн олимпиадын шүүгчдийн гишүүн, 1973-1990 онд МУИС-ийн Физик-математикийн факультетын декан, 1990-1997 онд МУИС-ийн Эрдэм шинжилгээ, гадаад харилцааны асуудал эрхэлсэн дэд захирал, 1999-2009 онд Магистр-докторын сургалтын албаны эрхлэгч, 2000-2011 онд Математикийн хүрээлэнгийн захирал, 2000-2013 онд Алгебрын тасгийн эрхлэгчээр ажиллаж байв. 

1981 онд Хөдөлмөрийн  хүндэт медаль, 1990 онд Алтан гадас одон, 2004 онд Монгол улсын Гавьяат багш, 2012 онд Монгол улсын Ардын багш цолоор шагнагдсан. 

Математик логик, цагаригийн онол, категорийн онол, модулийн онол, Ли алгебр, гомологи алгебр, ерөнхий алгебр, алгебр ба топологи, компьютерэн алгебр, криптограф зэргийг МУИС-ийн бакалаврын болон ахисан түвшний суралцагчдад анхлан зааж Монгол улсад цагаригийн онол, модулийн онол, криптографийн онолыг шинээр хөгжүүлсэн байна.


  • Жинхэнэ гишүүн
  • Математикийн шинжлэх ухаан

← Бүх мэдээ