Үндсэн агуулга руу
Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи · 1961 оноос

Мэдээ мэдээлэл

Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи Дотоод Хэргийн Их Сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи Дотоод Хэргийн Их Сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи Дотоод Хэргийн Их Сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи болон Дотоод хэргийн их сургууль 2026 оны 7 дугаар сарын 3-ны өдөр хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Ерөнхийлөгч, академич С.Дэмбэрэл болон Дотоод хэргийн их сургуулийн захирал, доктор (Ph.D), профессор, бригадын генерал Т.Сүхболд нар гарын үсэг зурлаа. Арга хэмжээ Дотоод хэргийн их сургуулийн “Сүлдэт” танхимд болж, хоёр байгууллагын удирдлага, төлөөлөгчид оролцов. Уулзалтын үеэр талууд шинжлэх ухаан, боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, ахисан шатны хамтарсан сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх, өндөр түвшний судалгаа, хиймэл оюун, инновацын үйл ажиллагааг дэмжих, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, лабораторийн чадавх болон мэдээллийн нэгдсэн санг хөгжүүлэх, судалгааны үр дүнг практикт нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцож, харилцан тохиролцов. Энэхүү санамж бичиг нь шинжлэх ухаан, судалгаа, инновацын хөгжлийг дэмжих, эрдэм шинжилгээ, дээд боловсролын байгууллагуудын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.




← Бүх мэдээ