Үндсэн агуулга руу
Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи · 1961 оноос

Гишүүд

НАМСРАЙ

АКАДЕМИЧ ХАВТГАЙН НАМСРАЙ Онолын физикч, физикийн багш 1943 онд Завхан аймгийн Цагаан Хайрхан суманд төржээ. 1952-1962 онд 10 жилийн 23-р дунд сургууль, 1962-1968 онд Москвагийн Их Сургуулийн физикийн факультетыг онолын физикч мэргэжлээр төгссөн. 1973 онд “Цэгэн бус квант орны он

НАМСРАЙ


АКАДЕМИЧ ХАВТГАЙН НАМСРАЙ

Онолын физикч, физикийн багш

1943 онд Завхан аймгийн Цагаан Хайрхан суманд төржээ.

1952-1962 онд 10 жилийн 23-р дунд сургууль, 1962-1968 онд Москвагийн Их Сургуулийн физикийн факультетыг онолын физикч мэргэжлээр төгссөн.

1973 онд “Цэгэн бус квант орны онолын туршлагын зарим мөрдлөгөө” сэдвээр физик математикийн ухааны дэд эрдэмтэн (Ph.D)-ий зэрэг, 1982 онд "Санамсаргүй огторгуйн тухай таамаглалын хүрээнд квант болон классик системийг судлах нь" сэдвээр физикийн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалсан. 1991 онд ШУА-ийн жинхэнэ гишүүн,  академич хэргэм хүртжээ.

1968-1969 онд ШУА-ийн Хими-физикийн хүрээлэнд эрдэм шинжилгээний туслах, 1969-1974 онд ОХУ-ын Дубна хотын Цөмийн Шинжилгээний Нэгдсэн Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, 1974-1978 онд ШУА-ийн Математикийн хүрээлэнгийн захирал, 1978-1983 онд Дубна хотын Цөмийн шинжилгээний нэгдсэн институтэд эрдэм шинжилгээний ахлах ажилтан, 2000 онд Улаанбаатарын Их сургуулийн захирал, тэргүүлэх профессор, 1981 оноос одоог хүртэл ШУА-ийн Физик технологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтнаар ажиллаж байна.

1995 онд Дэлхийн гуравдагч орнуудын ШУА-ийн гишүүн, 1998 онд Нью-Йоркийн Академийн гишүүн болсон.

1981 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, 1996 онд Сүхбаатарын одон, 1997 онд Монгол Улсын Төрийн шагнал, 2009 онд ШУ-ны гавьяат зүтгэлтэн цол, 2012 онд Шинжлэх ухаан технологийн салбарын Байгаль, нийгмийн ухааны шагнал, 2014 онд Чингис хааны одонгоор шагнуулжээ.

Квант орны онолын харьцангуй бага судлагдсан эгэл уртын бага масштаб дахь огторгуйн геометр бүтцийг стохастик /санамсаргүй/ ба квант шинж чанартай гэсэн таамаглалыг дэвшүүлж классик ба квант орны онолыг байгуулсан нь физикийн онолд шинэ чиглэл болжээ.

  • Жинхэнэ гишүүн
  • Физикийн шинжлэх ухаан

← Бүх мэдээ