Үндсэн агуулга руу
Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи · 1961 оноос

Гишүүд

НАНЗАД

АКАДЕМИЧ ЦЭВЭЭНИЙ НАНЗАД Уул уурхайн инженер - механикч 1957 онд Увс аймгийн Давст сумын нутаг Зүүнхөвөө хэмээх газар төрсөн. 1976 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн дунд сургууль, 1976-1982 онд ЗХУ-ын Эрхүү хотын Техникийн их сургуулийг уул уурхайн инженер-механикч мэргэжи

НАНЗАД


АКАДЕМИЧ ЦЭВЭЭНИЙ НАНЗАД

Уул уурхайн инженер - механикч

1957 онд Увс аймгийн Давст сумын нутаг Зүүнхөвөө хэмээх газар төрсөн.

1976 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн дунд сургууль, 1976-1982 онд ЗХУ-ын Эрхүү хотын Техникийн их сургуулийг уул уурхайн инженер-механикч мэргэжил, машин тоног төхөөрөмж мэргэшлээр төгсжээ.

1991 онд ЗХУ-ын Москва хот дахь Уул уурхайн их сургуульд “ Уурхайн нэг шанагат экскаваторын засвар техникийн үйлчилгээний системийн чанарын түвшний судалгаа” сэдвээр техникийн ухааны докторын (Ph.D ), 1998 онд  ОХУ-ын Эрхүү хот дахь Техникийн их сургуульд “Нэг шанагат экскаваторын үйл ажиллагааны чанарын удирдлага” сэдвээр техникийн шинжлэх ухааны докторын (Sc.D)-ын зэрэг хамгаалсан. 2005 онд ОХУ-ын Байгалийн шинжлэх ухааны академийн академич, 2012 онд ОХУ-ын Уул уурхайн шинжлэх ухааны академийн академич, 2021 онд Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн гишүүнээр сонгогдож, академич хэргэм хүртжээ.

1982-1984 онд Монголсовцветмет нэгдэлд инженер, 1984-1989 онд Политехникийн дээд сургуульд багш, орлогч декан, 1991-1996 онд Техникийн их сургуульд ахлах багш,  1998 оноос Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуульд дэд профессор, Уул уурхайн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, салбарын эрхлэгч, профессорын багийн ахлагч-тэргүүлэх профессор, 2014 оноос профессорын албан тушаалд ажиллаж байна.

1999 онд Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн дэд профессор, 2002 онд мөн сургуулийн профессор, 2009 онд Дарханы техникийн дээд сургуулийн Хүндэт профессор, 2018 онд Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор шагнуулжээ.

Уул уурхайн машин тоног төхөөрөмжүүдийн найдвартай ажиллагаа, оношилгоо, чанар, засвар техникийн үйлчилгээний систем, машины металл хийцийн оношилгоо зэрэг чиглэлээр зонхилон ажиллаж байна.

  • Жинхэнэ гишүүн
  • Техникийн шинжлэх ухаан

← Бүх мэдээ