Үндсэн агуулга руу
Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи · 1961 оноос

Гишүүд

НАРАНГЭРЭЛ

АКАДЕМИЧ СОДОВСҮРЭНГИЙН НАРАНГЭРЭЛ Хуульч 1953 онд Төв аймгийн Сэргэлэн суманд төрсөн. 1975 онд Монгол Улсын Их сургуулийг төгсжээ. 1988 онд ЗХУ-ын Бүх холбоотын хууль зүйн эрдэм шинжилгээний хүрээлэнд “БНМАУ-ын Эрүүгийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох асуудал” сэдвээр докт

НАРАНГЭРЭЛ


АКАДЕМИЧ СОДОВСҮРЭНГИЙН НАРАНГЭРЭЛ

Хуульч 

1953 онд Төв аймгийн Сэргэлэн суманд төрсөн.

1975 онд Монгол Улсын Их сургуулийг төгсжээ. 1988 онд ЗХУ-ын Бүх холбоотын хууль зүйн эрдэм шинжилгээний хүрээлэнд “БНМАУ-ын Эрүүгийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох асуудал” сэдвээр доктор (Ph.D)-ын зэрэг, 2000 онд “ХХ зууны үеийн Монгол Улсын Эрүүгийн эрх зүйн үндсэн асуудлууд: ерөнхий анги” сэдвээр хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалсан. 2000 онд Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн гишүүнээр сонгогдож, академич хэргэм хүртжээ.

1975-1985 онд МУИС-ийн Салбар эрх зүй судлалын тэнхимийн багш, 1985-1988 онд Нийслэл Улаанбаатар хотын Ерөнхий Прокурорын орлогч, 1988-1990 онд Улсын Ерөнхий Прокурорын туслах бөгөөд шүүн таслах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга, 1990-1991 онд Засгийн газрын дэргэдэх төрийн бодлого, нийгмийн асуудал судлах төвд эрдэм  шинжилгээний ахлах ажилтан, 1991-1992 онд Улсын Бага Хурлын дэргэдэх Төр, нийгэм судлалын академийн дэд захирал, 1992-1996 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 1997-2002 онд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч, 2000-2009 онд Хүний эрхийн “Эмнести интернейшнл” ОУ-ын байгууллагын удирдах зөвлөлийн дарга, 2004 онд Япон улсын Нагояагийн Их Сургуульд зочин профессор, 1996-1997 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Эрүүгийн эрх зүйн тэнхимд багш, 1999-2000 онд тус сургуулийн захирал, 2010 оноос МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрдмийн зөвлөлийн даргаар ажиллаж байна.

2008 онд Шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн цол хүртээжээ.

Хууль зүй судлал, хуулийн нэр томьёо судлал, хууль зүйн дээд боловсролын талаар зонхилон ажиллаж байна.

  • Жинхэнэ гишүүн
  • Хууль зүйн шинжлэх ухаан

← Бүх мэдээ