Гишүүд
НАЦАГДОРЖ (1918-2001)
АКАДЕМИЧ ШАГДАРЖАВЫН НАЦАГДОРЖ (1918-2001) Түүхч 1918 онд Нийслэл хүрээний Амгаланбаатар хотод төржээ. 1935 онд Улаанбаатар хотын Үлгэр жишээ дунд сургууль, 1951 онд МУИС, 1954 онд ЗХУ-ын ШУА-ийн Дорно дахиныг судлах институтийг төгссөн. 1954 онд ЗСБНХУ-ын ШУА-ийн Дорно дахины хү
АКАДЕМИЧ ШАГДАРЖАВЫН НАЦАГДОРЖ
(1918-2001)
Түүхч
1918 онд Нийслэл хүрээний Амгаланбаатар хотод төржээ.
1935 онд Улаанбаатар хотын Үлгэр жишээ дунд сургууль, 1951 онд МУИС, 1954 онд ЗХУ-ын ШУА-ийн Дорно дахиныг судлах институтийг төгссөн. 1954 онд ЗСБНХУ-ын ШУА-ийн Дорно дахины хүрээлэнд “Гадаад Монголын Ховдын хязгаарт Аюушийн удирдлагаар үүссэн ардын дугуйлангийн хөдөлгөөн” сэдвээр түүхийн ухааны дэд эрдэмтний зэрэг, 1961 онд Монгол улсын ШУА жинхэнэ гишүүн, академич, 1972 онд “Монголын феодализмын үндсэн замнал” бүтээлээр нь түүхийн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг олгожээ.
1935 онд БНМАУ-ын ШУХ-ийн Түүхийн кабинетэд дагалдан сурагч, 1937 онд ШУХ-ийн Азийн номын сангийн эрхлэгч, 1937-1957 онд Түүхийн тасгийн эрхлэгч, 1949-1954 онд МЗЭ-ийн хорооны дарга, 1951 онд БНМАУ-ын АИХ-ын депутат, 1954-1956 онд ШУХ-ийн эрдэм шинжилгээ эрхэлсэн орлогч дарга, 1956-1957 онд МАХН-ын Төв хорооны дэргэдэх Намын түүхийн институтэд ЭШАА, 1958-1960 онд Шинжлэх ухаан Дээд боловсролын хорооны түүх, эдийн засаг судлах газрын дарга, 1960-1961 онд Түүх судлах газрын захирал, 1961-1962 онд ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн ЭШАА, 1962-1991 онд Түүхийн хүрээлэнгийн захирал, 1970-1989 онд Олон улсын Монгол судлалын холбооны дэд ерөнхийлөгч, 1982-1988 онд ШУА-ийн Дэд ерөнхийлөгч, 1994-1995 онд Монгол, Түрэг судлалын төвийн дарга, 1995-2000 онд Чингис судлалын төвийг үндэслэн байгуулж ажиллаж байв.
1946, 1989 онд БНМАУ-ын Төрийн шагнал, 1957 онд профессор, 1986 онд Шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн, Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, ойн медалиуд, ЮНЕСКО-гоос Ж.Неругийн 100 жилийн ойн медалиар шагнуулжээ.
Монголын нүүдлийн нийгмийн хөгжлийн зүй тогтлыг илрүүлэх, Монголын бутралын үе, Чингис хаан судлалаар зонхилон ажилласан түүхч эрдэмтэн, зохиолч юм.
- Жинхэнэ гишүүн
- Түүхийн шинжлэх ухаан