Гишүүд
НАВААНЧИМЭД (1919-1985)
АКАДЕМИЧ МЭНДБАЯРЫН НАВААНЧИМЭД (1919-1985) Зоотехникч 1919 онд Хэнтий аймгийн Норовлин суманд төрсөн. 1947 онд Монгол Улсын Их Сургуулийг Зоотехникч мэргэжлээр төгсжээ. 1956 онд “ Бэлчээрийн монгол малын ашиг шим ба бие махбодын өсөлт улирлаар өөрчлөгдөх нь” сэдвээр дэд эрдэмтэн
АКАДЕМИЧ МЭНДБАЯРЫН НАВААНЧИМЭД
(1919-1985)
Зоотехникч
1919 онд Хэнтий аймгийн Норовлин суманд төрсөн. 1947 онд Монгол Улсын Их Сургуулийг Зоотехникч мэргэжлээр төгсжээ.
1956 онд “Бэлчээрийн монгол малын ашиг шим ба бие махбодын өсөлт улирлаар өөрчлөгдөх нь” сэдвээр дэд эрдэмтэн (Ph.D)-ын зэрэг хамгаалсан. 1961 онд Монгол Улсын Шинжлэх Ухааны жинхэнэ гишүүнээр сонгогдож, академич хэргэм хүртжээ.
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Хөдөлмөрийн хүндэт болон ойн медалиудаар шагнуулжээ.
ШУА, ХАА-н эрдэм шинжилгээний байгууллагад 40 гаруй жил ажилласан байна.
Нутгийн монгол үхрийн махан ашиг шимийн чадавхыг тогтоох чиглэлээр зонхилон ажилласан. Монгол үхрийг өсвөр насанд нь эрчимтэй өсгөн бойжуулахад өсөлтийн хурд, махан ашиг шимийн үзүүлэлтээр төрөлжсөн үүлдрээс дутуугүй болохыг баталж монгол үхэр ашиг шимийн чиглэлээрээ махны хэвшилд хамаарагдах тухай онолын томоохон дүгнэлт гаргаж үзэл баримтлалаа томьёолсон юм.
- Жинхэнэ гишүүн
- Хөдөө аж ахуйн шинжлэх ухаан