Гишүүд
НОРОВСАМБУУ (1930-2008)
АКАДЕМИЧ СОДНОМЖАМЦЫН НОРОВСАМБУУ (1930-2008) Багш 1929 онд Өвөрхангай аймгийн Богд сумын нутагт төрсөн. 1956 онд Монгол улсын их сургууль, 1973 онд Москвагийн Их сургуулийг төгсжээ. 1962 онд “Особенности и соотношение демократической и социолистической революции в ранее слабораз
АКАДЕМИЧ СОДНОМЖАМЦЫН НОРОВСАМБУУ
(1930-2008)
Багш
1929 онд Өвөрхангай аймгийн Богд сумын нутагт төрсөн.
1956 онд Монгол улсын их сургууль, 1973 онд Москвагийн Их сургуулийг төгсжээ.
1962 онд “Особенности и соотношение демократической и социолистической революции в ранее слаборазвитых странах, вступивших на путь социализма /на примере МНР/” сэдвээр дэд эрдэмтэн (Ph.D), 1973 онд “Философско-социологические проблемы некапиталистического пути развития: теория методлогия проблематика” сэдвээр философийн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалсан. 1982 онд Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн сурвалжлагч гишүүнээр сонгогдож, 1991 онд академич хэргэм хүртжээ.
1944 онд Өвөрхангай аймгийн Богд сумын бага сургуулийн багш, 1946 онд Улаанбаатар хотын хязгаарын цэргийн төв сургуульд бичээч, эх зохиогч, 1948 онд Тус сургуульд хэл утга зохиолын багш, 1951 онд Улаанбаатар хотод эвлэлийн хороонд суртал сургуулийн хэлтсийн эрхлэгч, 1956-1963 онд МУИС-д түүхийн болон Марксизм-Леннизмийн тэнхимд багш, философийн тэнхимийн эрхлэгч, 1975 онд ШУА-ийн ФСЭХ-д захирал, 1975 онд ШУА-ийн ФСЭХ-ийн эрдмийн зөвлөлийн дарга, 1978 онд Арабын орнуудтай харилцах монголын нийгэмлэгийн дарга, 1982 онд ШУА-ийн дэд ерөнхийлөгч, 1990 онд Монгол Японы “Гурван гол” төслийн “Удирдах хороо”-ны монголын талын дарга, 1991 онд МУИС-д Социологийн салбарыг нээхийг санаачлан эхлүүлэн ажилласан, 1999 онд МУИС-д Шашин судлалын салбар нээхийг санаачлан эхлүүлэн ажиллаж байв.
1965 онд Монгол Чехословакийн найрамдлын нийгэмлэгийн тэргүүлэгч, 1971 онд МҮЭ-ийн гишүүн, 1973 онд Монголын философи социологичдын холбооны дарга, 1973 онд Сүхбаатарын районы II тойргийн депутат, 1975 онд Олон улсын социологичдын холбооны Монгол дахь байнгын төлөөлөгч, 1981 онд ШУА-ийн намын хорооны гишүүн, 1981 онд Социалист орны философичдын олон улсын Варнагийн зуны сургуулийн эрдмийн зөвлөлийн дарга, 1982 онд Социалист орны философичдын олон улсын Варнагийн зуны сургуулийн XII чуулганаас тус сургуулийн эрдмийн зөвлөлийн даргаар сонгогдож байжээ.
1961-1981 онд Ардын хувьсгалын 40, 50, 60 жилийн ойн хүндэт медаль, 1971 онд СССР-ийн дээд зөвлөлийн шагнал, 1972 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, 1972 онд Боловсролын Яамнаас Ардын гэгээрлийн тэргүүний ажилтан, 1973 онд V жилийн гавшгайч, 1973 онд Чехословак, Болгарын засгийн газраас В.И.Лениний мэндэлсний 100 жилийн ойн медаль, 1976 онд VI таван жилийн гавшгайч, 1978 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 1981 онд Чехословак чөлөөлөгдсөний 30 жилийн ойн, Болгарын 130 жилийн ойн медаль, 1993 онд Монгол улсын гавьяат багш, 2006 МУИС-ийн “Хүндэт Жуух” бичгээр шагнуулжээ.
Монголын нийгэм хүмүүнлэгийн шинжлэх ухааны болон энэ чиглэлийн боловсролын хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулсан төдийгүй философи, социологи, улс төр судлал, шашин судлалын шинжлэх ухааны хөгжүүлэх, сургалт, судалгааны ажлыг удирдан зохион байгуулах ажлыг голлон хийсэн байна.
- Жинхэнэ гишүүн
- Философийн шинжлэх ухаан