Үндсэн агуулга руу
Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи · 1961 оноос

Гишүүд

НЯМЗАГД

АКАДЕМИЧ СҮХРАГЧААГИЙН НЯМЗАГД Эдийн засагч 1951 онд Завхан аймгийн Идэр сумын Хундай хэмээх газар төржээ. 1959-1963 онд Завхан аймгийн Идэр сумын бага сургууль, 1963-1969 онд Завхан аймгийн Тосонцэнгэл хотын 10 жилийн дунд сургуулийг дүүргэж, 1969-1973 онд МУИС, 1981 онд ОХУ-ын

НЯМЗАГД

АКАДЕМИЧ СҮХРАГЧААГИЙН НЯМЗАГД

Эдийн засагч

1951 онд Завхан аймгийн Идэр сумын Хундай хэмээх газар төржээ. 

1959-1963 онд Завхан аймгийн Идэр сумын бага сургууль, 1963-1969 онд Завхан аймгийн Тосонцэнгэл хотын 10 жилийн дунд сургуулийг дүүргэж, 1969-1973 онд МУИС, 1981 онд ОХУ-ын Москва хотод Удирдлагын дээд курс, 1998 онд АНУ-д Боловсролын дээд курсийг эдийн засагч мэргэжлээр төгссөн. 

 1981 онд ШУА-ийн Эдийн засгийн хүрээлэнд “БНМАУ-ын нөхөн үйлдвэрлэлийн макро загварчлалын арга зүй” сэдвээр дэд эрдэмтэн, 2003 онд ОХУ-д “Үндэсний эдийн засгийн стратегийн удирдлага” сэдвээр доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалсан. 2011 онд Монгол улсын ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич хэргэм хүртжээ. 

1973-1990 онд МУИС-д багш, тэнхимийн эрхлэгч, 1990-1992 онд Нийгэм эдийн засгийн хөгжлийн улсын хороонд орлогч дарга, Засгийн газрын дэргэдэх Төрийн бодлого судлах төвийн захирал, 1992-1996 онд УИХ-ын гишүүн, Төсөв санхүү, мөнгө зээлийн бодлогын байнгын хорооны гишүүн, 1996-2006 онд Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургуулийн ректор, 2006 онд Этүгэн дээд сургуулийн захирал, 2008-2012 онд Удирдлага, эдийн засаг, сургалт, эрдэм шинжилгээний байгууллагуудын консорциумын гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. 

1994 онд Монголын менежментийн холбооны тэргүүлэгч, 1996-2001 МУИС, ХҮДС, ШУТИС-ийн эрдмийн зөвлөлийн гишүүн, 2001 онд Ойрх Дорнодын судалгааны нийгэмлэгийн ерөнхийлөгч, 2008 онд БСШУЯ-ны дэргэдэх докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүнээр сонгогджээ. 

1998 онд Монгол улсын шилдэг менежер цол, алтан медаль, 1999 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 2003 онд Монгол улсын шилдэг эдийн засагч цол, 2005 онд Монгол улсын Гавьяат эдийн засагч цол, Ардын хувьсгалын 70, 80 жилийн ойн медалиуд, 1996 онд Статистикийн тэргүүний ажилтан цол тэмдэг, 1997 онд Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдэг, 2003 онд Шинжлэх ухааны тэргүүний ажилтан цол тэмдэг, 2019 онд Хангарьд одонгоор шагнагдсан.

Хөгжлийн эдийн засаг, дээд боловсрол, менежментийн чиглэлээр зонхилон ажиллаж байна. 

  • Жинхэнэ гишүүн
  • Эдийн засгийн шинжлэх ухаан

← Бүх мэдээ