Үндсэн агуулга руу
Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи · 1961 оноос

Гишүүд

ОЧИРБАТ

АКАДЕМИЧ ПУНСАЛМААГИЙН ОЧИРБАТ Уул уурхайн ашиглалтын инженер, технологич 1942 онд Завхан аймгийн Түдэвтэй сумын Бунхант хэмээх газар төржээ. 1960-1965 онд ЗХУ-ын Ленинградын уул уурхайн Их сургуулийг уул уурхайн инженер мэргэжлээр төгссөн. 1975 онд ЗХУ-ын Москва хотод “Штокверк

ОЧИРБАТ

АКАДЕМИЧ ПУНСАЛМААГИЙН ОЧИРБАТ

Уул уурхайн ашиглалтын инженер, технологич

1942 онд Завхан аймгийн Түдэвтэй сумын Бунхант хэмээх газар төржээ. 

1960-1965 онд ЗХУ-ын Ленинградын уул уурхайн Их сургуулийг уул уурхайн инженер мэргэжлээр төгссөн. 

1975 онд ЗХУ-ын Москва хотод “Штокверк хэлбэрийн зэс молибдений ордыг ашиглах оновчтой системийг сонгох, уулын ажлын горимын судалгаа” сэдвээр техникийн ухааны доктор (Ph.D), 1999 онд Санкт-Петербург хотод “Монгол улсын эрдэс баялгийн цогцолборын хөгжлийн стратеги” сэдвээр эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалсан. 2011 онд Монгол улсын ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич хэргэм хүртжээ.

1966-1967 онд Аж үйлдвэрийн яаманд мэргэжилтэн, 1967-1972 онд Шарын голын уурхайн ерөнхий инженер, 1972-1976 онд ТЭХҮГЯ-ны Орлогч сайд, 1976-1985 онд ТЭХҮЯ-ны сайд, 1985-1987 онд  Гадаадтай эдийн засгийн талаар харилцах улсын хорооны дарга, 1987-1990 онд Эдийн засгийн гадаад харилцаа, хангамжийн яамны сайд, 1990.3-1990.9 БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга, 1990.9-1992.2 сар хүртэл БНМАУ-ын Ерөнхийлөгч, 1992-1997 онд Монгол улсын Ерөнхийлөгч,  2004-2016.11. Монгол улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн, 2009.9 сараас ШУТИС-ийн ГУУС-ийн Зөвлөх профессоор томилогдон ажиллаж байна.

1972 онд Алтан гадас одон, 1982 онд Тэргүүний геологич, 1984 онд Болгарын 40 жилийн ойн медаль, 1986 онд Эрчим хүчний тэргүүний ажилтан цол тэмдэг, 1991 онд Унгар улсын Хөдөлмөрийн гавьяаны одон, 1991 онд БНСУ-ын “Мү Гүн Хва” одон, 1999 онд Эдийн засгийн тэргүүний ажилтан, Эрх чөлөөний одон, Ардчиллын од, 2002 онд Чингисийн одон (Ардчилсан намын дээд шагнал), 2004 онд Шинжлэх ухааны тэргүүний ажилтан, 2005 онд Монгол төрийн Тэргүүн дээд шагнал “Чингис хаан” одон, 2005 онд АНУ-ын сайн дурынхны нийгэмлэгийн “Эрх чөлөөний бамбар” шагнал, 2005 онд Медаль имени Н.К.Рериха, 2006 онд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль, 2007 онд Үндсэн хуулийн цэцийн хүндэт тэмдэг, 2009 онд Ардчиллын 20 жилийн ойн медаль, 2011 онд Тусгаар тогтнолын одонгоор шагнагджээ. 

Штокверкийн тогтоцтой ордын уулын ажлын горимыг тодорхойлох аргачлалыг боловсруулан, Тогтвортой хөгжлийн үйлдвэрлэлийн функцыг тодорхойлох загварыг боловсруулсан, Эрдэс баялгийн цогцолборын хөгжлийн төрийн бодлогын үндэс болох стратегийг тодорхойлох аргачлал, мөн улс төрийн албанд зонхилон ажиллаж байна.

  • Жинхэнэ гишүүн
  • Техникийн шинжлэх ухаан

← Бүх мэдээ