Гишүүд
ОЮУНСҮРЭН
АКАДЕМИЧ ЦЭНДСҮРЭНГИЙН ОЮУНСҮРЭН Биологич, генетикч, биологийн багш 1953 онд Улаанбаатар хотод төржээ. 1960-1970 онд Улаанбаатар хотын 10 жилийн Нэгдүгээр сургуулийг дүүргэж, 1971-1976 онд ЗХУ-ын Одесса хотын И.И.Мечниковын нэрэмжит Улсын их сургуульд суралцан биологич, генетикч,
АКАДЕМИЧ ЦЭНДСҮРЭНГИЙН ОЮУНСҮРЭН
Биологич, генетикч, биологийн багш
1953 онд Улаанбаатар хотод төржээ.
1960-1970 онд Улаанбаатар хотын 10 жилийн Нэгдүгээр сургуулийг дүүргэж, 1971-1976 онд ЗХУ-ын Одесса хотын И.И.Мечниковын нэрэмжит Улсын их сургуульд суралцан биологич, генетикч, биологийн багш мэргэжлээр төгссөн.
1979-1983 онд Унгар улсын ШУА, Өтвөш Лорандын их сургуульд докторантурт суралцан 1983 онд “Kariotipus vizsgalatok Mongoliai agropyron cristatum (L) gaerrth Populaciiokban” сэдвээр байгалийн ухааны доктор (Dr.rer.nat.), 2010 онд Монгол улсын ШУА-д “Монголын хүн амын дунд тархсан хепатитийн зарим вирусын молекул генетикийн онцлог” сэдвээр биологийн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалсан. 2011 онд Монгол улсын ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич хэргэм хүртжээ.
1976-1979 онд ШУА-ийн Ерөнхий ба Сорилын Биологийн хүрээлэнгийн Генетикийн секторт эрдэм шинжилгээний дадлагажигч, дэд ажилтан, 1984-1987 онд ЕСБХүрээлэнд Молекул биологийн лабораторийн эрхлэгч, 1988-2017 он хүртэл Молекул биологийн лабораторийн эрхлэгч, Биологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, зөвлөхөөр ажиллаж байна.
2004-2010 онд Биологи хөдөө аж ахуйн бага чуулганы гишүүн, 2005 онд Монголын биотехнологийн нийгэмлэгийн дэд тэргүүн, 2008 онд Био аюулгүй байдлын үндэсний хорооны гишүүн, 2010 онд Биологийн бага чуулганы гишүүн, 2011 онд Монголын вирусологийн нийгэмлэгийн гишүүнээр сонгогджээ.
1991 онд Шинжлэх ухааны тэргүүний ажилтан, 2002 онд Улаанбаатарын их сургуулийн профессор цол хүртсэн.
Биологи, генетик, молекул генетик, молекул биологи, вирусологи, биотехнологийн чиглэлээр ажиллаж ирсэн байна.
- Жинхэнэ гишүүн
- Биологийн шинжлэх ухаан