Үндсэн агуулга руу
Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи · 1961 оноос

Гишүүд

ПЭРЛЭЭ (1911-1982)

АКАДЕМИЧ ДАМДИНЫ ПЭРЛЭЭ (1911-1982) Түүхч, археологич, зохиолч 1911 онд Хэнтий аймгийн Биндэр суманд төржээ. 1926-1928 онд Хошууны тэнхимийн бага сургууль, 1928-1929 онд Багшийн сургуулийг дүүргэж, 1945-1949 онд МУИС-д эчнээгээр суралцан түүхч мэргэжлээр төгссөн. 1957 онд Монгол

ПЭРЛЭЭ (1911-1982)

АКАДЕМИЧ ДАМДИНЫ ПЭРЛЭЭ

(1911-1982)

Түүхч, археологич, зохиолч

1911 онд Хэнтий аймгийн Биндэр суманд төржээ. 

1926-1928 онд Хошууны тэнхимийн бага сургууль, 1928-1929 онд Багшийн сургуулийг дүүргэж, 1945-1949 онд МУИС-д эчнээгээр суралцан түүхч мэргэжлээр төгссөн. 

1957 онд Монгол улсад анх удаа эрдмийн зэрэг хамгаалах учир тохиож ЗХУ-ын Дорно дахины хүрээлэнгээс буцан ирж  “Хятан нар тэдний Монголчуудтай холбогдох нь” сэдвээр түүхийн ухааны дэд эрдэмтэн, 1978 онд Монгол улсын ШУА-д “Монголчуудын нүүдлийн соёл иргэншлийн асуудал” сэдвээр түүхийн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалсан. 1967 онд Монгол улсын ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич хэргэм хүртжээ.

1929-1931 онд Өвөрхангай аймгийн Баян-Өндөр, Архангай аймагт багш, гэгээрлийн хэлтсийн байцаагч, 1932-1937 онд Холбооны системд морзист, холбооны техникумийн захирал, багш, мэргэжилтэн, 1941-1982 онд Шинжлэх ухааны хүрээлэнгийн түүхийн кабинетад судлагч, ахлах судлагч, Шинжлэх ухаан, дээд боловсролын хүрээлэнгийн түүх-эдийн засгийн институтэд эрдэм шинжилгээний ахлах ажилтан, ШУА-ийн Түүхийн хүрээлэнд ЭШАА, тасгийн эрхлэгчээр ажиллаж байв.   

1962 онд Дэлхийн өвөг түүхийн холбооны байнгын зөвлөлийн гишүүнээр сонгогджээ. 

1991 онд Монгол улсын төрийн шагналыг нэхэн олгож, Алтан гадас одонгоор 2 удаа, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсан.

Түүхийн тулгар бичгүүдийг нарийвчлан судлах, угсаатан зүй, түүхийн хавсарга ухаан-тамга судлал, сурвалж судлал, орон нутаг судлалын чиглэлээр зонхилон ажиллажээ. Монголын түүхийг  XX зууны эхэн хүртэл нэгтгэн судалж, түүний хөгжлийг анх үечилж, үе тус бүрийн шалгуур, онцлогийг тодруулан, үйлдвэрлэлийн энэ салбарыг монголчууд тасралтгүй урагшлуулан хөгжүүлж ирснийг нотлон үзүүлсэн нь монгол зэвсэгтний хөгжлийн түүхийг цаашид гүнзгийрүүлэн шинжлэхэд тодорхой хувь нэмэр оруулсан. Мөн монголын орчин цагийн уран зохиолын үүсэл хөгжилд хувь нэмрээ оруулсан зохиолч, яруу найрагч, орчуулагч хүн байв. 

  • Жинхэнэ гишүүн
  • Түүхийн шинжлэх ухаан

← Бүх мэдээ