Гишүүд
ПУНЦАГ (1924-1999)
АКАДЕМИЧ ТОВУУГИЙН ПУНЦАГ Доод ургамал судлаач, микробиологич (1924-1999) Т.Пунцаг 1924 онд Сүхбаатар аймгийн Асгат сумын нутагт төрсөн. 1960 онд ОХУ-ын Москвагийн Их Сургуулийг доод ургамал судлаач мэргэжлээр төгсжээ. 1968 онд "Болезни растений Бассейна рек Орхона и Селенги" сэд
АКАДЕМИЧ ТОВУУГИЙН ПУНЦАГ
Доод
ургамал судлаач, микробиологич
(1924-1999)
Т.Пунцаг 1924 онд Сүхбаатар аймгийн Асгат сумын нутагт төрсөн.
1960 онд ОХУ-ын Москвагийн Их Сургуулийг доод ургамал судлаач мэргэжлээр төгсжээ.
1968 онд "Болезни растений Бассейна рек Орхона и Селенги" сэдвээр дэд эрдэмтэн (Ph.D), 1972 онд ОХУ-ын Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуульд “Ржавчинные головневые и мучнисто-росяные грибы МНР” сэдвээр биологийн шинжлэх ухааны доктор (Sc.D) зэргийг хамгаалсан. 1991 онд Монгол улсын ШУА-ийн жинхэнэ гишүүнээр сонгогдож, академич хэргэм хүртжээ.
1949-1951 онд Улаанбаатарын Мал эмнэлгийн техникумд багш, 1951-1953 онд Сүхбаатар аймгийн төвийн 10 жилийн дунд сургуульд багш, захирал, 1953-1954 онд Улаанбаатар үйлдвэрийн техникумд захирал, 1954-1955 онд Шинжлэх Ухааны Хүрээлэнд лектор зэрэг албан ажлыг гүйцэтгэж байв.
Шинжлэх ухааны Тэргүүний ажилтан, Байгаль орчны Тэргүүний ажилтан цол тэмдэг болон Засгийн газрын “Хүндэт жуух бичиг”, Ардын хувьсгалын ойн медалиудаар шагнагдсан төдийгүй “Монгол орны ургамлын өвчин” нэгэн сэдэвт бүтээл нь ШУА-ийн эрдэм шинжилгээний тэргүүний бүтээлээр шалгарч байжээ.
- Жинхэнэ гишүүн
- Биологийн шинжлэх ухаан