Үндсэн агуулга руу
Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи · 1961 оноос

Гишүүд

ПҮРЭВСҮРЭН

АКАДЕМИЧ БАРНАСАНГИЙН ПҮРЭВСҮРЭН Инженер, химич 1953 онд Баянхонгор аймгийн Заг сумын нутагт төржээ. 1963-1967 онд Баянхонгор аймгийн Заг сумын бага сургууль, 1967-1973 онд Жаргалант сумын 10 жилийн дунд сургууль, 1973-1979 онд Болгар улсын Софигийн Хими технологийн их сургуулийг

ПҮРЭВСҮРЭН

АКАДЕМИЧ БАРНАСАНГИЙН ПҮРЭВСҮРЭН

Инженер, химич

1953 онд Баянхонгор аймгийн Заг сумын  нутагт  төржээ. 

1963-1967 онд Баянхонгор аймгийн Заг сумын бага сургууль, 1967-1973 онд Жаргалант сумын 10 жилийн дунд сургууль, 1973-1979 онд Болгар улсын Софигийн Хими технологийн их сургуулийг полимерийн хими технологийн чиглэлээр инженер, химич мэргэжлээр төгссөн.

1984-1987 онд Софигийн Хими технологийн их сургуулийн аспирантурт суралцаж  “Халуунд тэсвэртэй зарим шинэ эпоксидын полимерийн синтез” сэдвээр  химийн ухааны боловсролын доктор (Ph.D)-ын зэрэг, 2000 онд Монгол улсын ШУА-д “Зарим шинэ  полимерийн синтез ба казейны химийн модификац, шинж чанар, хэрэглээ” сэдвээр  химийн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалсан. 2011 онд Монгол улсын ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич хэргэм хүртжээ.

1979 оны 10 дугаар сараас Химийн хүрээлэнд эрдэм шинжилгээний дэд ажилтан, эрдэм шинжилгээний ажилтан, ахлах, тэргүүлэх ажилтан, 2001-2010 онд Хими, химийн технологийн хүрээлэнгийн захирал, 2013 оноос ХХТХ-ийн Нүүрсний хими технологийн лабораторийн эрхлэгчээр ажиллаж байна. 

1992 онд Улаанбаатарын их сургуулийн профессор, 2000-2001 онд ШУА-ийн ерөнхийлөгчийн шинжлэх ухаан хариуцсан зөвлөх, ФМХ-ийн Салбарын бага чуулганы нарийн бичгийн дарга, 2001 онд Улаанбаатарын Их сургуулийн профессор, 2008 онд Ази-Номхон далайн орнуудын материал судлалын олон улсын академийн гишүүн, 2017 онд Монгол улсын Зөвлөх инженер, 2005-2018 онд Химийн нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр сонгогджээ.

1984 онд ШБОС-84-ийн хүрэл медаль, 2001 онд Ардын хувьсгалын ойн медаль, 2001 онд Эрдэм шинжилгээний тэргүүний ажилтан, 2002 онд Оны шилдэг бүтээлийн дэд байрын шагнал, 2003 онд Оны шилдэг бүтээлийн алтан медаль, 2004 онд Боловсрол шинжлэх ухааны ҮЭ-ийн тэргүүний ажилтан, 2004 онд Алтан гадас одон, 2007 онд Ардын боловсролын тэргүүний ажилтан, 2008 онд БОАЖЯ-ны Байгаль орчны тэргүүний ажилтан, 2009 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсан. 

Полимерийн химийн синтез, биополимерийн химийн модификац, нүүрсний хими технологи, органик түүхий эдүүдийн пиролизийн чиглэлээр зонхилон ажиллаж байна.

  • Жинхэнэ гишүүн
  • Химийн шинжлэх ухаан

← Бүх мэдээ