Үндсэн агуулга руу
Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи · 1961 оноос

Гишүүд

РЭГДЭЛ

АКАДЕМИЧ ДҮГЭРИЙН РЭГДЭЛ Биологийн багш, биохимич, энзимологич 1951 онд Говь-Алтай аймгийн Бигэр сумын нутаг Баян-Аарагийн Ханан хэмээх газар төржээ. 1970 онд Говь-Алтай аймгийн Алтай хотын 10 жилийн дунд сургууль, 1971-1976 онд ЗХУ-ын Харьков хотын М.Горькийн нэрэмжит Улсын их с


АКАДЕМИЧ ДҮГЭРИЙН РЭГДЭЛ 

Биологийн багш, биохимич, энзимологич 

1951 онд Говь-Алтай аймгийн Бигэр сумын нутаг Баян-Аарагийн Ханан хэмээх газар төржээ. 1970 онд Говь-Алтай аймгийн Алтай хотын 10 жилийн дунд сургууль, 1971-1976 онд ЗХУ-ын Харьков хотын М.Горькийн нэрэмжит Улсын их сургуульд суралцаж биологийн багш мэргэжил, биохимич мэргэшлээр төгссөн.

1985 онд БНАГУ-ын Берлин хот дахь А.Гумбольдтын нэрэмжит их сургуульд “Ногоон вандуйн липоксигеназын изоэнзимүүдийг цэврээр гарган авах арга, тэдгээрийн шинж чанар” сэдвээр байгалийн ухааны доктор (Dr.rer.nat.),  2001 онд Монгол улсын ШУА-д “Липоксигеназууд: Нийтлэг шинж чанар ба өвөрмөц онцлогууд” сэдвээр химийн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалсан, 2002 онд Монгол улсын ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич, 2019 онд Олон улсын академиудын холбооны  академич хэргэм хүртжээ.

1976-1977 онд ШУА-ийн Химийн хүрээлэнд ЭШДаА, 1977-1982 онд Физик, техникийн хүрээлэнд ЭШДэА, 1982-1985 онд БНАГУ-ын А.Гумбольдтын нэрэмжит их сургуульд аспирант, 1986-1997 онд Хими, химийн технологийн хүрээлэнд Биохимийн секторын эрхлэгч, 1997-2001 онд тус хүрээлэнд эрдэмтэн нарийн бичгийн дарга, 2001-2009 онд Монгол улсын ШУА-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, 2009-2016 онд ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, 2016 оноос ШУА-ийн Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байна.

1996 онд Монгол улсын Төрийн соёрхол, 2002 онд Улаанбаатарын их сургуулийн профессор, 2006 онд Шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн, 2017 онд Казахстаны Л.Гумилевын нэрэмжит Евразийн их сургууль, 2018 онд ОХУ-ын Эрхүүгийн их сургуулийн хүндэт профессор цол олгожээ.

Биохими, Сансрын биологи, Анагаах ухаан, Хүнсний химийн салбарт зонхилон ажиллаж байна. 


  • Жинхэнэ гишүүн
  • Химийн шинжлэх ухаан

← Бүх мэдээ