Гишүүд
САМПИЛДЭНДЭВ (1945-2006)
АКАДЕМИЧ ХОРЛООГИЙН САМПИЛДЭНДЭВ (1945-2006) Монгол хэл, уран зохиолын багш 1945 онд Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Наран хэмээх газар төржээ. 1963 онд Улаанбаатар хотод 10 жилийн дунд сургуулийг дүүргэж, 1966-1971 онд МУИС-ийг монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр төгсс
АКАДЕМИЧ ХОРЛООГИЙН САМПИЛДЭНДЭВ
(1945-2006)
Монгол хэл, уран зохиолын багш
1945 онд Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Наран хэмээх газар төржээ.
1963 онд Улаанбаатар хотод 10 жилийн дунд сургуулийг дүүргэж, 1966-1971 онд МУИС-ийг монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр төгссөн.
1978 онд “Монгол хуримын яруу найргийн төрөл зүйл” сэдвээр хэлбичгийн ухааны дэд эрдэмтэн, 1993 онд ОХУ-ын Улаан-Үд хотноо “Монгол зан үйлийн яруу найраг” сэдвээр хэл бичгийн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалсан. 2002 онд Монгол улсын ШУА-ын жинхэнэ гишүүн, академич хэргэм хүртжээ.
1963-1966 онд МУИС-ийн цаг уурын тэнхимд лаборант, 1971-1978 онд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд ЭША, 1978-1994 онд ЭШТэА, 1994-1997 онд Утга зохиолын секторын эрхлэгч, 1997-2006 онд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирлаар ажиллаж байв.
1973-1976 онд Хэл зохиолын хүрээлэнгийн дэргэдэх ҮЭ-ийн салбар хорооны дарга, 1978 онд Намын үүрийн товчооны гишүүн, 1997 онд Азийн зан үйлийн нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч, 2003 онд ОХУ-ын Петерийн академийн гишүүнээр сонгогджээ.
1996 онд Шинжлэх ухааны тэргүүний ажилтан, 1997 онд Алтан гадас одон, 1997 онд профессор, 1998 онд Соёлын тэргүүний ажилтан, 1999 онд Боловсролын тэргүүний ажилтан, 1999 онд ШУА-ийн “Эрдэмтэн зохиолч” өргөмжлөл, 1999 онд Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал, 2005 онд Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртсэн.
Монголын орчин үеийн уран зохиолын шүүмж судлал, Монгол ардын зан үйлийн яруу найраг, шинэ цагийн уран зохиол, аман болон бичгийн зохиол, ардын аман зохиол, түүх угсаатан зүйн чиглэлээр зонхилон ажилласан байна.
- Жинхэнэ гишүүн
- Хэл шинжлэлийн шинжлэх ухаан