Үндсэн агуулга руу
Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи · 1961 оноос

Гишүүд

САНГАА

АКАДЕМИЧ ДЭЛЭГИЙН САНГАА Физикийн багш, физикч 1953 онд Архангай аймгийн Цахир сумын нутаг Салхит хэмээх газар төржээ. 1971 онд Архангай аймгийн Тариат сумын 10 жилийн дунд сургуулийг дүүргэж, 1971-1976 онд МУИС-д суралцан, физикийн багш мэргэжил, хатуу биеийн физикч мэргэшлээр т

САНГАА

АКАДЕМИЧ ДЭЛЭГИЙН САНГАА

Физикийн багш, физикч

1953 онд Архангай аймгийн Цахир сумын нутаг Салхит хэмээх газар төржээ. 

1971 онд Архангай аймгийн Тариат сумын 10 жилийн дунд сургуулийг дүүргэж, 1971-1976 онд МУИС-д суралцан, физикийн багш мэргэжил, хатуу биеийн физикч  мэргэшлээр төгссөн.

1990 онд Москвагийн Их Сургуулийн Физикийн факультетад “Нeйтронографичeскиe исслeдования фазовых пeрeходов в кристаллах с частично разупорядочeнной структурой” сэдвээр физик-математикийн ухааны дэд эрдэмтэн, 2002 онд Монгол улсын ШУА-д “Холимог бүтэц бүхий кристаллууд дахь фазын хувирлын нейтронограф ба рентгенографийн судалгаа” сэдвээр физик-математикийн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэргийг хамгаалсан. 2017 онд ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич хэргэм хүртжээ. 

1976-1984 онд МУИС-д багш, 1984-1991 онд ОХУ-ын Дубна хот дахь Цөмийн шинжилгээний нэгдсэн институтэд эрдэм шинжилгээний ажилтан, 1991-2005 онд МУИС-ийн Физикийн факультетад багш, физикийн тэнхимийн эрхлэгч, декан, 2005-2009 онд ШУА-ийн Физик Технологийн Хүрээлэнгийн захирал, 2009-2013 онд ЦШНИ-ийн Нейтроны физикийн Лабораторийн эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал,  2013 оны 3-р сараас  ШУА-ийн ФТХ-ийн салбарын эрхлэгч, Цацрагийн физикийн Лабораторийн эрхлэгч, “Нано хэмжээст материалын судалгаа” сэдэвт ажлын удирдагч, Английн Резорфордын нэрэмжит Нейтроны сарнилын төв, ХБНГУ-ын Дармштадтын Технологийн их сургууль,  ХБНГУ-ын Берлиний Нейтрон сарнилын Хүрээлэн,  Франц улсын Ле Мансын Их сургууль,  Польш улсын Познань хотын Их сургууль, Чех улсын ШУА-ийн Физикийн хүрээлэн  зэрэг эрдэм шинжилгээний төвүүдэд ажиллаж байна. 

1993-1998, 2008-2011 онд ЦШНИ-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, 1994 онд Физик, математикийн ухаанаар эрдмийн зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүн, 2004 онд МУИС-ийн профессор, 2016 онд ОХУ-ын Байгалийн ухааны Академийн гишүүн, 2000-2005 онд Олон улсын физикийн олимпиадын хорооны гишүүн, 2002 оноос Азийн кристаллографийн холбооны гишүүн, 2006-2011 онд Монгол улсын Цөмийн энергийн комиссын гишүүнээр сонгогдон ажиллаж байв.  2017 оноос ШУА-ийн Физик, хими, математикийн Бага чуулганы дарга, 2019 оноос Физик, математикийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн даргаар сонгогджээ. 

 Хатуу биеийн физик, материал судлалын чиглэлээр зонхилон ажиллаж байна.


  • Жинхэнэ гишүүн
  • Физикийн шинжлэх ухаан

← Бүх мэдээ