Гишүүд
ШАГДАР (1915-1978)
АКАДЕМИЧ ЭРДЭНЭБААТАРЫН ШАГДАР (1915- 1978 ) Биологийн багш 1915 онд Дорнод аймгийн Сэргэлэн сумын Унага хэмээх газар төрсөн. 1953 онд Намын шинэ хүчний дээд сургуулийг төгсжээ. 1961 онд Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн сурвалжлагч гишүүнээр сонгогдож, 1991 онд академич хэрг
АКАДЕМИЧ ЭРДЭНЭБААТАРЫН ШАГДАР
(1915-1978)
Биологийн багш
1915 онд Дорнод аймгийн Сэргэлэн сумын Унага хэмээх газар төрсөн.
1953 онд Намын шинэ хүчний дээд сургуулийг төгсжээ.
1961 онд Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн сурвалжлагч гишүүнээр сонгогдож, 1991 онд академич хэргэм хүртжээ.
1964 онд Монгол улсын Төрийн шагнал, 1951 онд БНМАУ-ын Гавьяат багш, Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одонгоор шагнуулжээ.
1930-1934 онд Хоршооны бичээч, аймгийн хувьсгалт залуучуудын эвлэлийн хороонд үзэл суртлын эрхлэгч, 1934-1941 онд Улсын төв сургуульд сонсогч, биологийн багш, 1941-1944 онд Худалдааны техникумд хичээлийн эрхлэгч, захирал, 1954-1978 онд Сэлэнгэ аймгийн Шаамарын жимс жимсгэнийн туршлага станцад даргаар ажиллаж байв.
МАХН-ын удаа дараагийн их хурлуудад төлөөлөгчөөр сонгогдож байжээ.
Монгол оронд жимст цэцэрлэгийн аж ахуйг үндэслэгч төдийгүй манай орны нөхцөлд жимс жимсгэнийн аж ахуйг хөгжүүлэх шинжлэх ухааны үндсийг тавьсан юм.
- Жинхэнэ гишүүн
- Биологийн шинжлэх ухаан