Үндсэн агуулга руу
Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи · 1961 оноос

Гишүүд

ШАГДАРСҮРЭН

АКАДЕМИЧ РҮВЖИРИЙН ШАГДАРСҮРЭН Хүний их эмч 1945 онд Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг Баян-Айраг хэмээх газар төржээ. 1959 онд дунд сургууль, 1959-1962 онд Улаанбаатар хотын Хүн эмнэлгийн техникумыг эм найруулагч, 1973 онд Улаанбаатар хотын Анагаах ухааны дээд сургуулийг хүни

ШАГДАРСҮРЭН

АКАДЕМИЧ РҮВЖИРИЙН ШАГДАРСҮРЭН

Хүний их эмч 

1945 онд Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг Баян-Айраг хэмээх газар төржээ. 

1959 онд дунд сургууль, 1959-1962 онд Улаанбаатар хотын Хүн эмнэлгийн  техникумыг эм найруулагч, 1973 онд Улаанбаатар хотын Анагаах ухааны дээд сургуулийг хүний их эмч мэргэжлээр төгссөн. 

1998 онд Улаанбаатар хотын  АШУҮИС-д “Шуу бугуйн түвшин дэх хам гэмтлийн бичил мэс засал” сэдвээр анагаах ухааны доктор (Ph.D), 2008 онд “Дээд мөчний хам гэмтлийн бичил мэс заслын эмчилгээг төгөлдөржүүлэх” сэдвээр Анагаахын шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалсан. 2018 онд Монгол улсын ШУА-ийн жинхэнэ гишүүн академич хэргэм хүртжээ. 

1962-1968 онд Завхан аймгийн Нөмрөг, Отгон суманд аптекийн эрхлэгч, 1973-1978 онд Дорноговь аймгийн Анагаах ухааны дунд сургуульд мэс заслын багш, 1978-1996 онд Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд мэс засалч, бичил мэс засалч, тасгийн эрхлэгч, 1996-2005 онд зөвлөх эмч, эмчилгээ эрхэлсэн дэд захирал, эрдэм шинжилгээ сургалт эрхэлсэн дэд захирал, клиникийн ерөнхий зөвлөх эмч, 2005 оноос ГССҮТ-ийн ерөнхий зөвлөх эмч, эрдэм шинжилгээ сургалтын албаны зөвлөх профессороор ажиллаж байна.

2000 онд Монгол улсын хүний гавьяат эмч цолоор шагнагдсан.

Гэмтэл согог судлалын мэс засалч, зөвлөх эмчээр зонхилон ажиллаж байна.

  • Жинхэнэ гишүүн
  • Анагаахын шинжлэх ухаан

← Бүх мэдээ