Гишүүд
ШАГДАРСҮРЭН (1917-1982)
АКАДЕМИЧ ТҮНДЭВИЙН ШАГДАРСҮРЭН (1917-1982) Хүний их эмч, мэс засалч 1918 онд Төв аймгийн Баянзүрх суманд төржээ. 1942 онд ЗХУ-ын Омскийн Анагаах ухааны дээд сургуулийг хүний их эмч мэргэжлээр төгссөн. 1952 онд ЗХУ-ын Москва хотноо “К вопросу о двусторонней тонзилектоми при одност
АКАДЕМИЧ ТҮНДЭВИЙН ШАГДАРСҮРЭН
(1917-1982)
Хүний их эмч, мэс засалч
1918 онд Төв аймгийн Баянзүрх суманд төржээ.
1942 онд ЗХУ-ын Омскийн Анагаах ухааны дээд сургуулийг хүний их эмч мэргэжлээр төгссөн.
1952 онд ЗХУ-ын Москва хотноо “К вопросу о двусторонней тонзилектоми при односторонней флегмонозной ангине” сэдвээр анагаах ухааны дэд эрдэмтэн, 1972 онд “Цээжний хөндий болон зүрх судасны мэс заслыг боловсронгуй болгосон нь” сэдвээр шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалсан. 1961 онд Монгол улсын ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич хэргэм хүртжээ.
1942-1945 онд Налайх, Дундговь, Улаанбаатар хотын төв эмнэлэгт эмч, ерөнхий эмч, 1945-1948 онд Эрүүлийг хамгаалах яамны орлогч сайд, Улсын ариун цэврийн ерөнхий газрын дарга, 1952-1961 онд МУИС-ийн тэнхимийн эрхлэгч, 1954 онд Клиникийн 3 дугаар эмнэлгийн зөвлөх, 1952-1955 онд Улсын Төв Эмнэлгийн чих хамар хоолойн тасгийн зөвлөх эмч, 1955-1957 онд Хүн эмнэлгийн факультетын орлогч декан, 1961-1982 онд Анагаах ухааны хүрээлэнгийн захирал, 1965 онд АУДС-д мэс заслын тэнхимийн эрхлэгч, БНМАУ-ын АИХ-ын депутатаар 3 удаа сонгогдон, АИХ-ын Соёл, гэгээрэл, эрүүлийг хамгаалах байнгын комиссын гишүүнээр ажиллаж байв.
1957 онд доцент, 1961 онд профессор, 1981 онд Монгол улсын Төрийн шагнал хүртсэн.
1998 онд Монгол улсын Засгийн газрын шийдвэрээр Анагаах ухааны хүрээлэнг академич Т.Шагдарсүрэнгийн нэрэмжит болгож дурсгалыг нь мөнхжүүлжээ. 1999 онд Монголын ард түмний санал асуулгаар Монгол улсын ХХ зууны манлай үндэсний эмчээр өргөмжлөгдсөн байна.
Монголын анагаах ухааны салбарт цээжний хөндийн мэс заслыг хөгжүүлэх, тэр дундаа зүрхний мэс засал, анагаахын судалгаа шинжилгээний салбарт зонхилон ажилласан байна.
- Жинхэнэ гишүүн
- Анагаахын шинжлэх ухаан