Үндсэн агуулга руу
Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи · 1961 оноос

Гишүүд

ШАГДАРСҮРЭН (1929-2010)

АКАДЕМИЧ ОСОРЫН ШАГДАРСҮРЭН (1929-2010) Хими биологийн багш 1929 онд Дорнод аймгийн Матад сумын нутаг Дунд хавцал гэдэг газар төржээ. 1939 онд Матад сумын түр сургууль, 1940 онд бага сургууль, 1945 онд Дорнодын 7 жилийн дунд сургуулийг дүүргэж, 1948 онд МУИС-ийн бэлтгэл анги, хим

ШАГДАРСҮРЭН (1929-2010)

АКАДЕМИЧ ОСОРЫН ШАГДАРСҮРЭН

 (1929-2010) 

Хими биологийн багш

1929 онд Дорнод аймгийн Матад сумын нутаг Дунд хавцал гэдэг газар төржээ.

1939 онд Матад сумын түр сургууль, 1940 онд бага сургууль, 1945 онд Дорнодын 7 жилийн дунд сургуулийг дүүргэж, 1948 онд  МУИС-ийн бэлтгэл анги, хими-биологийн ангид суралцаж, 1955 онд МУИС-ийг хими биологийн багш мэргэжлээр төгссөн. 

 1961-1964 онд Москвагийн улсын их сургуулийн аспирантурт суралцаж “Монгол орны төв ба өмнөд нутгийн махчин шувууд тэдгээрийн практик ач холбогдол” сэдвээр дэд эрдэмтэн, 1974 онд тус сургуулийн эрдмийн зөвлөлд “Монгол орны агнуурын амьтад, агнуурын аж ахуйн өнөөгийн байдал, түүний хэтийн төлөв” сэдвээр биологийн ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалсан. 1982 онд Монгол улсын ШУА-ийн сурвалжлагч гишүүн, 1991 онд  жинхэнэ гишүүн, академич хэргэм хүртжээ. 

1955-1961 он, 1990-2010 онд МУИС-д багш, 1964-1972 онд БНМАУ-ын ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн захирал, 1982-1989 онд МУИС-ийн ректороор ажиллаж байв.

1984 онд профессор цол, 1998 онд ЗХУ-ын Газарзүйн нийгэмлэгийн сурвалжлагч гишүүн, АИХ-ын депутатаар удаа дараа сонгогдож, ЭЗХТЗ-ийн Биофизикийн төвийн Монголын бүрэн эрхт төлөөлөгч, МЭТНБХолбооны тэргүүлэгч гишүүн, Монгол-Энэтхэгийн найрамдлын нийгэмлэгийн даргаар сонгогджээ. 

1997 онд Монгол улсын Гавьяат багш, 2002 онд МУ-ын Засгийн газрын хүндэт өргөмжлөл, Алтан гадас одон, Боловсролын тэргүүний ажилтан, Шинжлэх ухааны тэргүүний ажилтан, Байгаль орчны тэргүүний ажилтан, ХАА-н тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдсан.

Багш, амьтны аймаг, амьтны экологийн эволюцын судалгаа, Монгол орны амьтан судлал, шувуу, хөхтөн амьтны судалгаа, дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр зонхилон ажилласан байна. 

  • Жинхэнэ гишүүн
  • Биологийн шинжлэх ухаан

← Бүх мэдээ