Мэдээлэл
Шинжлэх Ухааны Академи байгуулагджээ
МАХН-ын Төв Хорооны Улс төрийн товчоо энэхүү тогтоолоороо ШУА-ийн дүрмийн төслийг сайшааж, 1961 оны 5 дугаар сарын 24-ний өдөр ШУА-ийг баяр ёслолын байдалтай нээхээр тогтсон байна. Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн газар 1961 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Шинжлэх Ухааны Академи байг
МАХН-ын Төв Хорооны Улс төрийн товчоо энэхүү тогтоолоороо ШУА-ийн дүрмийн төслийг сайшааж, 1961 оны 5 дугаар сарын 24-ний өдөр ШУА-ийг баяр ёслолын байдалтай нээхээр тогтсон байна. Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн газар 1961 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Шинжлэх Ухааны Академи байгуулахаар зарлиг гаргажээ. Сайд нарын Зөвлөл, ШУА-ийн дүрмийг баталж, түүний анхны бүрэлдэхүүнд 9 академич, 19 сурвалжлагч гишүүн байхаар 1961 оны 5 дугаар сарын 22-ны өдрийнхөө тогтоолд зааж Академийн анхны гишүүдийг батлав. Академийн харьяанд эхэн үедээ Хэл зохиолын хүрээлэн, Түүхийн хүрээлэн, Байгалийн ухааны хүрээлэн мөн Улсын номын сан, Төв музей, Сүм-музей, Богд хааны Ордон музей хамрагдаж байв. ШУА-ийн анхны чуулган 1961 оны 5 дугаар сарын 22-нд болж 7 хүний бүрэлдэхүүнтэй Тэргүүлэгчдийн газрыг байгуулж ШУА-ийн Ерөнхийлөгчөөр Б.Ширэндэв, эрдэмтэн нарийн бичгийн даргаар сурвалжлагч гишүүн Ч.Сэрээтэр, гадаад гишүүдээр зөвлөлтийн эрдэмтэн физикч, академич М.В.Келдыш, газарзүйч бөгөөд хойд туйл судлаач академич Е.К.Феродов, энэтхэгийн философич сарватпилли Радха-Кришнан, хятад утга зохиол судлаач Го Мо жо, Унгарын монголч эрдэмтэн Лайош Лигети нарыг тус тус сонгожээ. Мөн чуулган академич Ц.Дамдинсүрэнг хэл, зохиолын хүрээлэнгийн захирлаар, түүхийн ухааны дэд эрдэмтэн Д.Цэдэвийг түүхийн хүрээлэнгийн захирлаар, сурвалжлагч гишүүн Л.Балдандашийг ХАА-н хүрээлэнгийн захирлаар, сурвалжлагч гишүүн Ж.Жамсранг байгалийн ухааны хүрээлэнгийн захирлаар тус тус баталжээ. 1961 оны 5 дугаар сарын 24-ний орой Улсын дуурь бүжгийн театрт эрдэм шинжилгээний ажилтан, соёл боловсролын зүтгэлтнүүдийн хамтарсан баярын хурал болж, түүнд ажилчин анги, хоршоолсон ард, нийслэлийн олон нийтийн төлөөлөгчид оролцов. ШУА-ийг байгуулахад зориулсан баярын тэр хурал дээр нам, засгийн удирдагчид, нам төрийн идэвхтэн, Улаанбаатар дахь дипломат корпусынхан байлцжээ.
4 дүгээр сар. ЗСБНХУ-тай шинжлэх ухаан, техникийн талаар хамтран ажиллах тухай хэлэлцээр байгуулагдав.
Монгол-Германы хамтарсан археологийн шинжилгээний анги Хэрлэнгийн Хөдөө арлыг шинжилж, тэнд XIII зууны үед их тариалантай байсан ба Чингис хааны их орд “Аураг” байсан үлдцийг олж, малтан шинжилжээ.
Эрдэмтэн Х.Пэрлээ “Рашаан хадны түрэг бичээс”-ийг нээн олж судалжээ.
5 дугаар сарын 16-ны өдөр 5 хүрээлэн, 4 харьяа газартай ШУА-ийг байгуулжээ. 5 дугаар сарын 22-ны өдөр батлагдсан ШУА-ийн дүрэмд түүний зорилт, эрх үүрэг, эрхлэх ажил, удирдах байгууллагын бүрэлдэхүүн, тэргүүлэгчдийн газар, эрдэм шинжилгээний болон салбар байгууллагуудын гүйцэтгэх үүргийг тодорхойлжээ.
Польш, Унгарын ШУА-тай хамтран ажиллахаар хэлэлцээ байгуулав.
5 дугаар сард ШУА нээсэнтэй холбогдуулж түүний эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн зохих тооны боловсон хүчнээр хангахад анхаарал тавьж эрдэм шинжилгээний жинхэнэ, туслах ажилтан нарын тоо 174 хүнээр нэмэгджээ. Тус академид эрдэм шинжилгээний жинхэнэ ажилтан 221, туслах ажилтан 152, техник ба захиргаа аж ахуйн ажилчид 397, бүгд 770 хүн байна. Академийн хэмжээгээр эрдэм шинжилгээний бүх жинхэнэ ажилтны бараг 40%, анагаах ухааны хүрээлэнгийн 75%, байгалийн ухааны 52% нь тус анхны жилдээ буюу өөрөөр хэлбэл 1961 оноос эхэлж эрдэм шинжилгээний ажил хийх залуу боловсон хүчнүүд байна.
Түүх, хэл зохиол, мал аж ахуйн хүрээлэнгүүдийг өргөтгөн зохион байгуулж, анагаах ухааны хүрээлэн, эдийн засгийн хүрээлэн, физик-химийн хүрээлэнгүүдийг байгуулжээ.
Манай археологчид 29 удаа шинжилгээний анги гаргаж 43100 км газар явж судалгаа хийсэн нь ихээхэн үр бүтээлтэй болж, археологич Сэр-Оджав, Зөвлөлтийн эрдэмтэн А.П.Окладников нартай хайгуул шинжилгээ хийж Өмнөговь, Баянхонгор зэрэг аймгийн нутгаас хуучин чулуун зэвсгийн дунд ба доод үеийн багаж зэвсэг илрүүлэн олсон нь түүх-археологийн ухаанд шинэ нээлт болж, Монголын түүхийн III боть зохиол, Монголын түүхийн нэгэн ботийг шинэчлэн засахад үнэтэй хувь нэмэр оруулжээ.
Хөдөө аж ахуйн ухааны хүрээлэн. Шинжилгээний баазыг бэхжүүлж, агро зоотехникийн төв лабораторийн ноос, мах, сүү, хроматографи, хөрс-ургамал, ус судлалын тасгуудыг өргөтгөн мал эмнэлэгийн төв станцад эмийн ба хорт ургамлын тасаг шинээр байгуулагджээ.
- Он дарааллын хэлхээ