Үйл явдал
ШУА-ийн гишүүн, Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Р.Барсболд Академичид хүндэтгэл үзүүллээ.
ШУА-ийн гишүүн, Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Р.Барсболд Академичид хүндэтгэл үзүүллээ.
Хилэнт эх хэмээх модон луу жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2024.02.09-ны өдөр ШУА-ийн гишүүн, Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Р.Барсболд Академичид Хөдөлмөрийн баатар цол хүртээсэн билээ.
Өнөөдөр /2024.02.27/ ШУА-ийн гишүүн, Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Р.Барсболд Академичийг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ.
Академич Р.Барсболд нь Монгол орон, Төв Азийн махан идэшт үлэг гүрвэлүүдийн харьцуулсан морфологи, ангилал, түүхэн хөгжил, тив хоорондын холбоо харилцаа, эх газрын цэрдийн үе шат, давхаргазүй, эртний газарзүй, тафономийн чиглэлээр олон жил эрдэм шинжилгээ, судалгааны ажил тасралтгүй эрхэлж, 300 орчим эрдэм шинжилгээний өгүүллийг гадаад, дотоодын мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлж, 14 ном, ганц сэдэвт бүтээл хэвлүүлснээс 5 нь палеонтологийн чиглэлээр хийгдсэн судалгааны бүтээл байна.
ХХ зууны эцсээр эртний биологийн ухаанд онолын дэвшилтэт томоохон үзэл баримтлал гэж дүгнэгдсэн “үлэг гүрвэл – шувууны харилцаа холбоо”-г Монгол орны махан идэшт үлэг гүрвэлүүдийн морфологийн цогц шинж тэмдэг, улиран хувьслын чиг баримжаа, зүй тогтлын үзэгдлээр өргөжүүлж, тус үзэл баримтлалын онолын ач холбогдлыг бататгахад онцгой хувь нэмэр оруулсан болно.