Үндсэн агуулга руу
Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи · 1961 оноос

Гишүүд

СОДНОМ (1923-2002)

АКАДЕМИЧ НАМСРАЙН СОДНОМ (1923-2002) Физикч 1923 онд Завхан аймгийн Жавхлан суманд төржээ. 1931-1938 онд Улаанбаатарын Үлгэр жишээ бага сургууль, 1942-1946 онд МУИС-ийг физик, математикийн багш мэргэжлээр, 1948-1953 онд ЗХУ-ын Москвагийн их сургуулийн аспирантурт суралцаж төгссөн

СОДНОМ (1923-2002)


АКАДЕМИЧ НАМСРАЙН СОДНОМ

(1923-2002)

Физикч

1923 онд Завхан аймгийн Жавхлан суманд төржээ.

1931-1938 онд Улаанбаатарын Үлгэр жишээ бага сургууль, 1942-1946 онд МУИС-ийг физик, математикийн багш мэргэжлээр, 1948-1953 онд ЗХУ-ын Москвагийн их сургуулийн аспирантурт суралцаж төгссөн.

1953 онд Москвагийн Улсын их сургуульд “Налуу хэмжигч багажийн алдааг судлах” сэдвээр физик-математикийн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалсан. 1961 онд ШУА-ийн сурвалжлагч гишүүн, 1975 онд ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич хэргэм хүртжээ.

1938-1939 онд Залуучуудын соёлын ордонд туслах ажилтан, 1946-1948, 1953-1956 онд МУИС-д багш, тэнхимийн эрхлэгч, хичээл ангийн дарга, 1982-1984, 1991-1997, 1997-2002 онд Цөмийн шинжилгээний лаборатори, Физик технологийн хүрээлэн, Цөмийн физикийн судалгааны төвд эрдэм шинжилгээний ахлах, тэргүүлэх ажилтан, 1956-1959, 1985-1987 онд Дубна хот дахь Цөмийн шинжилгээний нэгдсэн институтэд ЭШАА, секторын эрхлэгч,  1967-1973 онд ЦШНИ-ийн орлогч захирал, 1959-1967, 1973-1982 онд МУИС-ийн ректор, 1982-1985 онд МУИС-ийн Цөмийн шинжилгээний лабораторид ЭША, 1987-1991 онд ШУА-ийн ерөнхийлөгч, 1959-1967, 1973-1982, 1987-1991 онд Цөмийн энергийн комиссын орлогч дарга, 1980-1982 онд  БНМАУ-ын Дээд, тусгай дунд, техник мэргэжлийн боловсролын улсын хорооны дарга, БНМАУ-ын АИХ-ын депутатаар 4 удаа сонгогдож, Монголын Энх тайвны хорооны дарга, орлогч дарга,  ЮНЕСКО-гийн Монголын үндэсний хорооны гишүүн, БНМАУ-ын СнЗ-ийн дэргэдэх Төрийн шагнал эрхлэх хорооны дарга, Цөмийн энергийн комиссын орлогч дарга, Эрдмийн зэрэг цол олгох дээд комиссын гишүүн, Дубна дахь ЦШНИ дэх Монголын бүрэн эрхт төлөөлөгч, Монгол ба Герман, Англи, Энэтхэг, Японы найрамдлын нийгэмлэгүүдийн дарга, 1997 онд эрдэмтдийн санаачилгаар байгуулагдсан Инженерийн ухааны үндэсний академийн ерөнхийлөгч, Монголын мэргэдийн чуулганы холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байв. 

1957 онд доцент, 1961 онд профессор, 1992 онд Монгол улсын Гавьяат багш цол олгожээ.

Дээд боловсрол, цөмийн физик, байгаль, техникийн шинжлэх ухааныг хөгжүүлэх чиглэлээр зонхилон ажилласан байна.

  • Жинхэнэ гишүүн
  • Физикийн шинжлэх ухаан

← Бүх мэдээ