Гишүүд
СОДНОМДОРЖ
АКАДЕМИЧ ДАРИЙН СОДНОМДОРЖ Цахилгааны инженер 1949 онд Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Цагаан дугуйн хонд хэмээх газар төржээ. 1968 онд Алтай хотын төвийн 10 жилийн дунд сургуулийг дүүргэж, 1968-1973 онд ЗХУ-ын Свердловск хотын С.М.Кировын нэрэмжит Уралын политехникийн дээд сургу
АКАДЕМИЧ ДАРИЙН СОДНОМДОРЖ
Цахилгааны инженер
1949 онд Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Цагаан дугуйн хонд хэмээх газар төржээ.
1968 онд Алтай хотын төвийн 10 жилийн дунд сургуулийг дүүргэж, 1968-1973 онд ЗХУ-ын Свердловск хотын С.М.Кировын нэрэмжит Уралын политехникийн дээд сургуульд суралцан цахилгаан системийн инженер мэргэжлээр төгссөн.
1986 онд ЗХУ-ын Свердловск хотын Уралын политехникийн дээд сургуульд “БНМАУ-ын хуваарилах цахилгаан шугам сүлжээний эрчмийн алдагдлын судалгаа” сэдвээр техникийн ухааны доктор (Ph.D), 1995 онд ОХУ-ын Новосибирскийн Техникийн улсын их сургуульд “Монгол улсын цахилгаан шугам сүлжээний эрчмийн алдагдлыг тодорхойлох, бууруулах цогцолбор аргачлал боловсруулах” сэдвээр техникийн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалсан. 2011 онд Монгол улсын ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич хэргэм хүртжээ.
1973-1982 онд МУИС-ийн Эрчим хүчний факультетад багш, 1982-1989 онд ПТДС-ийн Эрчим хүчний факультетийн инженерийн цахилгаан техникийн тэнхимийн багш, 1989-1992 онд тэнхимийн эрхлэгч, 1992-1995 онд багш, 1995-2001 онд Цахилгаан системийн тэнхимийн эрхлэгч, 2001-2014 онд Цахилгаан системийн горим удирдлагын профессорын багийн тэргүүлэх профессор, 2014 оноос ШУТИС-ийн Цахилгааны инженерийн салбарт зөвлөх багшаар ажиллаж байна.
ШУА-ийн Техник, технологийн бага чуулганы дарга, Эрчим хүчний мэргэжлээр докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дарга, Эрчим хүчний яамны шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн гишүүн, Монголын инженерийн ухааны үндэсний Академийн гүйцэтгэх захирал, Инженер, технологийн мэргэжлийн хөтөлбөрийн магадлан итгэмжлэх зөвлөлийн дарга болон эрдэм шинжилгээний байгууллагуудын эрдмийн зөвлөлийн гишүүн, Олон улсын дээд боловсролын академийн гишүүнээр сонгогджээ.
1990 онд Монгол улсын Төрийн шагнал, 1994 онд дэд профессор, 1998 онд профессор, 2006 онд ОХУ-ын Новосибирскийн Техникийн улсын их сургуулийн хүндэт доктор, 2011 онд Монгол улсын Гавьяат багш цол хүртжээ.
Монголын эрчим хүчний систем болон цахилгаан шугам сүлжээний цаг хугацаа, газар нутгийн янз бүрийн түвшинд цахилгаан эрчим хүчний алдагдлын тооцоо ба түүнийг бууруулахад зонхилон ажиллаж байна.
- Жинхэнэ гишүүн
- Техникийн шинжлэх ухаан