Гишүүд
СОДНОМЦЭРЭН
АКАДЕМИЧ ЧОЙНЗОНГИЙН СОДНОМЦЭРЭН Багш, судлаач, зоотехникч 1953 онд Улаанбаатар хотод төржээ. 1971 онд Нийслэлийн 10 жилийн 10 дугаар дунд сургуулийг дүүргэж, 1971-1976 онд Хөдөө аж ахуйн дээд сургууль, 1981-1985 онд МУИС-ийн аспирантур, 1991-1994 онд ОХУ-ын Санкт-Петербургийн до
АКАДЕМИЧ ЧОЙНЗОНГИЙН СОДНОМЦЭРЭН
Багш, судлаач, зоотехникч
1953 онд Улаанбаатар хотод төржээ.
1971 онд Нийслэлийн 10 жилийн 10 дугаар дунд сургуулийг дүүргэж, 1971-1976 онд Хөдөө аж ахуйн дээд сургууль, 1981-1985 онд МУИС-ийн аспирантур, 1991-1994 онд ОХУ-ын Санкт-Петербургийн докторантурт суралцаж төгссөн.
1985 онд “БНМАУ-ын ойт хээрийн бүсэд сайн чанарын өвс, өвсний гурил бэлтгэх технологи” сэдвээр доктор (Ph.D), 1994 онд ОХУ-ын Санкт-Петербургийн Хөдөө аж ахуйн их сургуульд “Монгол орны нөхцөлд өвс, өвсний гурилын чанарыг дээшлүүлэх онол-практикийн асуудал” сэдвээр хөдөө аж ахуйн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалсан. 2006 онд Монгол улсын ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич хэргэм хүртжээ.
1976-1985 онд Бэлчээр тэжээлийн эрдэм шинжилгээний хүрээлэн болон Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1985-1995 онд ХААИС-д багш, тэнхимийн эрхлэгч, декан, 1995-1999 онд ХААИС-ийн ректор, 1999-2000 онд Монгол улсын Засгийн газрын гишүүн Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд, 2000-2004 онд ХААИС-ийн профессор, Малын тэжээлийн чанарыг солилцлын энергиэр үнэлэх төслийн удирдагч, 2004-2008 онд Монгол улсын Их Хурлын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, 2009-2012 онд Монгол улсын Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн дарга, 2012 оноос Монгол улсын Сонгуулийн ерөнхий хорооны даргаар ажиллаж байв.
1993 онд Эрдмийн зэрэг цол олгох дээд зөвлөлийн шийдвэрээр доцент цол, 1996 онд Эрхүүгийн ХАА-н академийн Хүндэт профессор,1999 онд профессор цол, 2002 онд ОХУ-ын Москвад төвтэй Олон улсын боловсролын академийн жинхэнэ гишүүн, академич, 2012 онд Төрийн албаны Тэргүүн түшээ зэрэг дэв, 2015 онд Монгол улсын Гавьяат багш цол хүртсэн.
Хөдөө аж ахуй, биологи, бэлчээр, тэжээл, тэжээллэгийн шинжлэх ухааны салбарт зонхилон ажиллаж байна.
- Жинхэнэ гишүүн
- Мал эмнэлгийн шинжлэх ухаан