Үндсэн агуулга руу
Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи · 1961 оноос

Мэдээлэл

Судар Бичгийн Хүрээлэн байгуулагджээ

11 дүгээр сарын 19-нд Судар Бичгийн Хүрээлэн байгуулагджээ. Судар Бичгийн Хүрээлэнг анх байгуулагдах үед нь Номын хүрээлэн гэж нэрлэж байсан юм. Ардын Засгийн Газрын 22-р хурлын тогтоолыг үндэслэн Нийслэл Хүрээнд Номын хүрээлэн буюу Судар Бичгийн Хүрээлэнг байгуулж, даргаар нь гү

Судар Бичгийн Хүрээлэн байгуулагджээ


11 дүгээр сарын 19-нд Судар Бичгийн Хүрээлэн байгуулагджээ. Судар Бичгийн Хүрээлэнг анх байгуулагдах үед нь Номын хүрээлэн гэж нэрлэж байсан юм. Ардын Засгийн Газрын 22-р хурлын тогтоолыг үндэслэн Нийслэл Хүрээнд Номын хүрээлэн буюу Судар Бичгийн Хүрээлэнг байгуулж, даргаар нь гүн О.Жамьянг томилж, Монгол улсад хэрэглэгдэх ном бүтээлийг гадаад хэлнээс орчуулж, ард олныг сурган гэгээрүүлж, хэрэгцээтэй ном, судрыг зохиох үүрэгтэйг заасны зэрэгцээ Судар Бичгийн Хүрээлэнгийн хэрэгцээнд зориулан Сангийн яамнаас гурван мянган ланг өгчээ. Судар Бичгийн Хүрээлэнд О.Жамьян гүн, О.Дашням, Ч.Бат-Очир, Ч.Дэмчигдорж зэрэг тухайн үедээ эрдэм мэдлэг бүхий нэрт эрдэмтэд ажиллаж байжээ.

11 дүгээр сарын 22-нд Судар Бичгийн Хүрээлэнгийн анхдугаар хуралдаан болжээ. Энэ хуралдаанаар Судар Бичгийн Хүрээлэнгийн даргаар гүн О.Жамьянг сонгож, нарийн бичгийн даргад зайсан Ч.Бат-Очирыг томилсон бөгөөд Судар Бичгийн Хүрээлэн өөрийн үндсэн үүргийг тодорхойлсон нь: “Монгол хэлийг эрхэм болгон, Европын хэлнээс олон улсын түүх, түвэд хэлнээс цанидын ухааны номуудыг орчуулах, Хүрээ, Маймаа зэрэг газраас монгол, манж бичиг сурвалжлан олох, заримаас монголын түүхэнд холбогдохыг нь орчуулах явдал болмой” гэжээ. Судар Бичгийн Хүрээлэнд хамгийн анх хэл уран зохиолын тасгийг нээж, эрдэмтэн гавж Зава Дамдин, Зөвлөлтийн судлаач В.И.Лисовский нарыг урин ажиллуулж, судалгааны бааз суурийг буй болгох явдлыг ойрын зорилт болгон дэвшүүлж, ажиллаж эхлэв. Боловсрол, шинжлэх ухааны хөгжүүлэх явдалд зарцуулах бүх хөрөнгийг улсаас гаргаж байв. 

  • Он дарааллын хэлхээ

← Бүх мэдээ