Гишүүд
ТОГОО
АКАДЕМИЧ РАВДАНДОРЖИЙН ТОГОО Физикч, физикийн багш 1949 онд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Соронзон уул хэмээх газар төржээ. 1959-1967 онд Бүрэнцогт уурхайн дунд сургууль, 1967-1969 онд Баруун-Уртын 10 жилийн дунд сургуулийг дүүргэж, 1969-1975 онд МУИС-ийг физикийн багш мэргэжи
АКАДЕМИЧ РАВДАНДОРЖИЙН ТОГОО
Физикч, физикийн багш
1949 онд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Соронзон уул хэмээх газар төржээ.
1959-1967 онд Бүрэнцогт уурхайн дунд сургууль, 1967-1969 онд Баруун-Уртын 10 жилийн дунд сургуулийг дүүргэж, 1969-1975 онд МУИС-ийг физикийн багш мэргэжил, физикч мэргэшлээр төгссөн.
1989 онд ОХУ-ын Дубна хотын ЦШНИ-д “10 ГэВ-ийн кумулятив рС үйлчлэлийн судалгаа” сэдвээр физик математикийн шинжлэх ухааны дэд эрдэмтэн, 1993 онд “Релятив цөмийн мөргөлдөөн дэх хоёрдогч бөөмсийн бүлгэлчлэх процесс” сэдвээр физик математикийн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалсан. 2011 онд Монгол улсын ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич хэргэм хүртжээ.
1975 онд ШУА-ийн Физик технологийн хүрээлэнгийн Их энергийн физикийн тасагт эрдэм шинжилгээний дадлагажигч, 1978 онд эрдэм шинжилгээний дэд ажилтан, 1984 онд ОХУ-ын ЦШНИ-ийн их энергийн лабораторид ЭША, 1995 онд ШУА-ийн ФТХ-ийн Их энергийн физикийн лабораторид эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, 2006 оноос ХБНГУ-ын Хамбург, ДЕЗИ Н1 хамтран ажиллаж байна.
2000 онд Шинжлэх ухаан, шашин бодлогыг олон түмэнд түгээн дэлгэрүүлэх чиглэлээр нийгэмд үйлчилдэг “Өв эрдэнэ” ТББ-ын тэргүүн, 2010 онд ШУА-ийн Физик-Математик-Химийн салбарын бага чуулганы гишүүнээр сонгогджээ.
2001 онд Алтан гадас одонгоор шагнагдсан.
Их энергийн болон эгэл бөөм, цөмийн физикийн судалгаагаар зонхилон ажиллаж байна.
- Жинхэнэ гишүүн
- Физикийн шинжлэх ухаан