Гишүүд
ТОГТОХБАЯР
АКАДЕМИЧ НОРОВСАМБУУГИЙН ТОГТОХБАЯР Зоо инженер 1960 онд Улаанбаатар хотод төрсөн. 1985 онд ОХУ-ын Эрхүү хотын ХААИС-ийг Зоо инженер мэргэжлээр төгссөн. 1995 онд ХААИС-д “Ойт хээр, хээрийн бүсийн алаг өвс үетэнт бэлчээрийн тэжээллэг чанар” сэдвээр доктор (Ph.D)-ын зэрэг, 2005 онд
АКАДЕМИЧ НОРОВСАМБУУГИЙН ТОГТОХБАЯР
Зоо инженер
1960 онд Улаанбаатар хотод төрсөн.
1985 онд ОХУ-ын Эрхүү хотын ХААИС-ийг Зоо инженер мэргэжлээр төгссөн.
1995 онд ХААИС-д “Ойт хээр, хээрийн бүсийн алаг өвс үетэнт
бэлчээрийн тэжээллэг чанар” сэдвээр доктор (Ph.D)-ын зэрэг, 2005 онд ХААИС-д
“Тэжээлийн шимт чанарыг солилцлын энергиэр үнэлэх онол арга зүйн үндэслэл”
сэдвээр шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалсан. 1998 онд ХААИС-ийн
дэд профессор, 2010 онд ХААИС-ийн профессор цол хүртсэн. 2021 онд ШУА-ийн
жинхэнэ гишүүнээр сонгогдож, академич хэргэм хүртжээ.
1985-2003 онд ХААИС-ийн Зоотехникийн факультет, Мал аж ахуйн менежментийн сургуулийн тэжээллэгийн тэнхимд багш, 2004-2008 онд ХААИС-ийн Биологийн нөөцийн менежментийн сургуулийн захирал, 2009-2012 онд БНМС-ийн тэжээллэг, хадлан бэлчээрийн тэнхимийн эрхлэгч, 2012-2013 онд Мал аж ахуйн хүрээлэнгийн захирал, 2013-2016 онд Мал аж ахуй биотехнологийн сургуулийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн захирал, профессорын багийн ахлагчаар ажиллаж байна.
2017 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 2008 онд Алтан гадас одон, 2012 онд Шинжлэх ухааны тэргүүний ажилтан, 2004 онд Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн тэргүүний ажилтан, 2001 Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулжээ.
Малын тэжээл
үнэлгээний шинэлэг аргазүй болох Ван Соестын болон in vitro-хийн бүтээмшлийн
аргаар Байгалийн бэлчээрийн ногоо, хагд болон зүйл ургамал, хадлангийн өвс,
хүчит, шүүст, холимог, багсармал тэжээл, амьтны гаралтай тэжээл зарим мал
амьтны тэжээлийн жор зэргийг хамруулан нийт 162 нэр төрлийн тэжээлийн химийн
найрлага, эсийн ханын бүтэц, органик бодисын шингэц, солилцлын энергийн хэмжээг
судалж тогтоожээ. Мал аж ахуй, биотехнологийн чиглэлээр ажилладаг.
- Жинхэнэ гишүүн
- Хөдөө аж ахуйн шинжлэх ухаан