Үндсэн агуулга руу
Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи · 1961 оноос

Гишүүд

ТОЙВГОО (1917-2003)

АКАДЕМИЧ ЦЭВЭГИЙН ТОЙВГОО (1917-2003) Малын их эмч, биологич 1917 онд Буриад Монголын Төгнө хэмээх газар төржээ. 1936 онд Эрхүү хотын ХАА-н техникумыг малын бага эмч, 1942-1946 онд МУИС-ийн анхны төгсөлтөөр малын их эмчийн мэргэжлээр төгссөн. 1951 онд Ленинградын Мал эмнэлгийн дэ


АКАДЕМИЧ  ЦЭВЭГИЙН ТОЙВГОО

(1917-2003)

Малын их эмч, биологич

1917 онд Буриад Монголын Төгнө хэмээх газар төржээ.

1936 онд Эрхүү хотын ХАА-н техникумыг малын бага эмч, 1942-1946 онд  МУИС-ийн анхны төгсөлтөөр малын их эмчийн мэргэжлээр төгссөн. 

1951 онд  Ленинградын Мал эмнэлгийн дээд сургуульд  “Үхрийн духны яс, эврийн хэвлий дэх ба эхээс төрснөөс хойших үеийн насны хувирал” сэдвээр биологийн ухааны дэд эрдэмтэн, 1958 онд “Монгол үхрийн насны краниологи” сэдвээр шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалсан. 1961 онд Монгол улсын ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич хэргэм хүртжээ.

1938-1942 онд Сонгинын Био үйлдвэр, Дорноговь аймгийн Агаруут, Өндөршил сумдад малын бага эмч, 1946-1949 онд Алтанбулагийн техникумд багш, 1949-1952 онд МУИС-д багш, Ленинградын Мал эмнэлгийн дээд сургуульд аспирант, 1952-1958 онд МУИС-д багш, тэнхмийн эрхлэгч, 1961-1974 онд Мал аж ахуйн хүрээлэнд тасгийн эрхлэгч, орлогч захирал, 1974-1985 онд  ШУА-ийн Ерөнхий ба сорилын биологийн хүрээлэнд ЭШАА, 1992 оноос Монгол улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байв.

1957 онд дэд профессор, 1961 онд профессор, 1967 онд ЗХУ-ын Бүх холбоотын Лениний нэрэмжит Хөдөө аж ахуйн академийн гадаад гишүүн, 1990 онд Төрийн соёрхол олгожээ.  

Зөвлөлтийн их нэвтэрхий тольд шинжлэх ухааны нээлт хийсэн хэмээн намтар нь бичигдэж байв. 1992 онд “Монгол үхрийн насны краниологийн үзэгдлүүд” бүтээлээрээ шинжлэх ухааны шинэ нээлт хийсэн байна. 2007 онд Монгол улсын Засгийн газрын шийдвэрээр ХААИС-ийн Мал эмнэлгийн хүрээлэнг Ц.Тойвгоогийн нэрэмжит болгосон юм.

Монгол үхрийн краниологи (эволюци), Монгол орны бог малын төл бойжуулах мал эмнэлэг, биологийн судалгаа, мал эмнэлэгийн дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр зонхилон ажилласан байна. 


  • Жинхэнэ гишүүн
  • Хөдөө аж ахуйн шинжлэх ухаан

← Бүх мэдээ