Үндсэн агуулга руу
Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи · 1961 оноос

Гишүүд

ТӨМӨР-ОЧИР (1922-1985)

АКАДЕМИЧ ДАРАМЫН ТӨМӨР-ОЧИР (1922-1985) Философич 1922 онд Төв аймгийн Лүн сумын нутаг Цэгээний нуур хэмээх газар төржээ. 1936 онд бага, дунд сургууль, 1938-1941 онд ЗХУ-ын Москва хотноо Дорно дахины дээд сургууль, 1945-1950 онд Москвагийн их сургуулийг философич мэргэжлээр, 1950

ТӨМӨР-ОЧИР (1922-1985)


АКАДЕМИЧ  ДАРАМЫН ТӨМӨР-ОЧИР

(1922-1985)

 Философич

1922 онд Төв аймгийн Лүн сумын нутаг Цэгээний нуур хэмээх газар төржээ. 

1936 онд бага, дунд сургууль, 1938-1941 онд ЗХУ-ын Москва хотноо Дорно дахины дээд сургууль, 1945-1950 онд Москвагийн их сургуулийг философич мэргэжлээр, 1950-1953 онд ЗХУКН-ын Төв хорооны дэргэдэх Нийгмийн ухааны академид суралцаж төгссөн.

1953 онд Москвад ”Хоцрогдсон улс орон капиталист бус замаар социализмд шилжиж болох тухай Марксист-Ленинист сургаал” сэдвээр философийн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалсан. 1961 онд Монгол улсын ШУА-ийн гишүүн, академич  хэргэм хүртжээ.

1936-1938 онд Аж үйлдвэрийн комбинатад ноосны мэргэжилтний дагалдан, пүүлэгч, 1941-1944 онд НТХ-ны дарга нарын туслагчийн орлогч, 1944-1945 онд НТХ-ны ерөнхий нарийн бичгийн даргын туслах, Намын дээд сургуульд философийн багш, 1953-1955 онд марксизмын тэнхимийн эрхлэгч, “Суртал нэвтрүүлэгч” сэтгүүлийн эрхлэгч, 1955-1958 онд Намын түүхийн институтийн захирал, 1958-1959 онд МАХН-ын Улс төрийн товчооны орлогч гишүүн, 1958-1960 онд МАХН-ын Төв Хорооны суртал эрхэлсэн нарийн бичгийн дарга, 1961-1962 онд Намын түүхийн институтийн захирал, МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга, 1962 онд МАХН-ын Төв хорооны III Бүгд хурлаас түүнийг “Намын эсрэг ажил явууллага” үйлдсэн хэмээн ажил, албан тушаалаас нь чөлөөлжээ. 1963-1964 онд Баянхонгор аймгийн барилга конторын дарга, 1964-1965 онд Улаанбаатар хотын Гэгээрлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, 1965-1968 онд Хатгал дахь дамжлага баазын Туртын салбар конторын газарт худалдааны гэрээ шалгагч, 1968-1981 онд Дархан хотын Найрамдал музейн эрхлэгчээр ажиллаж байв.

1961 онд Ардын хувьсгалын 40 жилийн ойн медалиар шагнуулжээ.

Хоцрогдсон улс орон капиталист бус замаар социализмд шилжиж болох тухай онол, Монгол оронд философи,  нийгмийн шинжлэх ухааныг бие даасан салбар болгон хөгжүүлэх чиглэлээр зонхилон ажилласан байна.

  • Жинхэнэ гишүүн
  • Философийн шинжлэх ухаан

← Бүх мэдээ