Гишүүд
ТӨМӨРБАТ
АКАДЕМИЧ СОДНОМХОРЛООГИЙН ТӨМӨРБАТ Математикч, математикийн багш 1956 онд Архангай аймгийн Их тамир сумын Хөх нуур бригадын Өндөр дэнж гэдэг газар төржээ. 1965-1975 онд Архангай аймгийн 10 жилийн Нэгдүгээр дунд сургуулийг дүүргэж, 1975-1980 онд МУИС-ийн Физик математикийн факульт
АКАДЕМИЧ СОДНОМХОРЛООГИЙН ТӨМӨРБАТ
Математикч, математикийн багш
1956 онд Архангай аймгийн Их тамир сумын Хөх нуур бригадын Өндөр дэнж гэдэг газар төржээ.
1965-1975 онд Архангай аймгийн 10 жилийн Нэгдүгээр дунд сургуулийг дүүргэж, 1975-1980 онд МУИС-ийн Физик математикийн факультетыг математикч мэргэжлээр төгссөн.
1994 онд МУИС-д “Баруун Ли алгебрын радикал” сэдвээр боловсролын доктор (Ph.D), 2004 онд “Ассоциатив цагариг дахь радикал” сэдвээр физик математикийн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалсан. 2011 онд Монгол улсын ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич хэргэм хүртжээ.
1980 онд Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн ХАА-н техникумд багш, 1981-1982 онд МУИС-д эрдэм шинжилгээний ажилтан, 1982-1988 онд ШУА-ийн Геологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1988-1994 онд МУИС-ийн Алгебрын тэнхимд эрдэм шинжилгээний ажилтан, багш, 1994-1997 онд УБИС-ийн Алгебрын тэнхимийн эрхлэгч, 1997-1999 онд МУИС-ийн Алгебрын тэнхимийн багш, 2000-2004 онд Унгарын ШУА-ийн Математикийн хүрээлэнд судлаач ажилтан, 2004 онд МКС-ийн Алгебрын тэнхимийн багш, 2007 онд Алгебрын тэнхимийн эрхлэгч, 2010 оноос Математикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний төсөл дээр ажиллаж байна.
1996 онд Английн Лондонгийн Математикийн нийгэмлэгийн гишүүн, 2002 онд Америкийн “Математик” сэтгүүлийн тоймчоор сонгогджээ.
1996 онд Боловсролын тэргүүний ажилтан, 1996 онд дэд профессор, 2004 онд Шинжлэх ухааны тэргүүний ажилтан, 2005 онд МУИС-ийн Байгалийн шинжлэлийн салбарын шилдэг бүтээлийн шагнал, 2007 онд БСШУЯ-ны шилдэг бүтээлийн шагнал, 2008 онд профессор, 2008 онд Засгийн газрын Техник технологийн шилдэг бүтээлийн шагнал, 2009 онд Алтан гадас одон, 2016 онд Монгол улсын Шинжлэх ухааны гавьяат ажилтан цолоор шагнагдсан.
Математик, цагаригийн онол, алгебрын цагаригийн радикалын онолын чиглэлээр зонхилон ажиллаж байна.
- Жинхэнэ гишүүн
- Математикийн шинжлэх ухаан