Үндсэн агуулга руу
Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи · 1961 оноос

Гишүүд

ТӨМӨРЖАВ (1931-2016)

АКАДЕМИЧ МЯТАВЫН ТӨМӨРЖАВ (1931-2016) Малын эмч, гистологич, генетикч 1931 онд Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн. 1954 онд Монгол Улсын Их Сургуулийн Мал эмнэлгийн факультетыг малын их эмч мэргэжлээр төгсжээ. 1964 онд ОХУ, Оросын ШУА-ын амьтны хувьсах хөгжил, морфо-экологийн хүр

ТӨМӨРЖАВ (1931-2016)



АКАДЕМИЧ МЯТАВЫН ТӨМӨРЖАВ

(1931-2016)

Малын эмч, гистологич, генетикч

1931 онд Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн.

1954 онд Монгол Улсын Их Сургуулийн Мал эмнэлгийн факультетыг малын их эмч мэргэжлээр төгсжээ.

1964 онд ОХУ, Оросын ШУА-ын амьтны хувьсах хөгжил, морфо-экологийн хүрээлэнд “Монгол хонины арьсны гистологи, үсний уутанцрын хөгжилт” сэдвээр доктор (Ph.D), 1977 онд тус хүрээлэнд “Монголд үржүүлдэг хонь, ямааны арьс, үсэн бүрхүүлийн морфо-экологийн онцлог, гэршүүлэлтийн өөрчлөлт” шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалсан. 1987 онд Монгол улсын ШУА-ийн сурвалжлагч гишүүн, 1991 онд ШУА-ийн жинхэнэ гишүүнээр сонгогдож, академич хэргэм хүртжээ.

1954-1957 онд Ховд аймгийн Хөдөө аж ахуйн техникумд багш, Ховд аймгийн Био-үйлдвэрт тасгийн эрхлэгч, 1958-1989 онд Аймгийн намын хорооны лектор, мэргэжилтэн, редактор, 1988-2016 онд ХААИС, Мал эмнэлгийн факультетын багш, тэнхимийн эрхлэгч, Декан, ХААИС-ийн Ректор, Мал эмнэлгийн сургуулийн профессор багш, 1990-1993 онд ШУА-ийн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байв.  1967 онд дэд профессор, 1979 онд профессор цол хүртсэн.

1979 онд Тэргүүний лектор, 1982 онд Ардын гэгээрлийн тэргүүний ажилтан, 1982 онд  Атарчдын алдар медаль, 1985 онд Тэргүүний лектор, 1988 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, 1989 онд ХАА-н тэргүүний ажилтан, 1990 онд ШУ-ны тэргүүний ажилтан, 1990 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон,  1996 онд ШУ-ны гавьяат зүтгэлтэн, 2001 онд МУ-ын Төрийн шагнал, 2005 онд ОХУ-ын эрдэмтэн Симьягины Алтан медаль, 2006 онд Багшийн гавьяа одон, 2006 онд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль, 2008 онд Хубилай хаан медаль, 2009  онд ОХУ-ын ХАА-н ШУА-ийн хүндэт медалиар шагнуулжээ.

Биологи, генетик, мал аж ахуй, мал эмнэлгийн чиглэлээр зонхилон судалгаагаа хийж байв.

  • Жинхэнэ гишүүн
  • Биологийн шинжлэх ухаан

← Бүх мэдээ