Гишүүд
ТӨМӨРТОГОО
АКАДЕМИЧ ДОМИЙН ТӨМӨРТОГОО Хэл шинжлэл 1938 онд Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Элсэн хошуу хэмээх газар төржээ. 1947-1957 онд Өмнөговь аймагт бага, дунд сургууль, 1957-1962 онд МУИС-ийг монгол хэл-утга зохиолын багш мэргэжлээр төгссөн. 1990 онд “Монгол хэлний биеийн төлөөни
АКАДЕМИЧ ДОМИЙН ТӨМӨРТОГОО
Хэл шинжлэл
1938 онд Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Элсэн хошуу хэмээх газар төржээ.
1947-1957 онд Өмнөговь аймагт бага, дунд сургууль, 1957-1962 онд МУИС-ийг монгол хэл-утга зохиолын багш мэргэжлээр төгссөн.
1990 онд “Монгол хэлний биеийн төлөөний нэрийн бүтэц, тогтолцоо, хувьсал” сэдвээр доктор (Ph.D), 1994 онд “Монгол хэлний түүхэн фонологийн үндэс” сэдвээр шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалсан. 1998 онд Монгол улсын ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич хэргэм хүртжээ.
1962-1963 онд Өмнөговь аймгийн төвийн дунд сургуульд багш, 1963-2004 онд УБДС-д багш, эрдэм шинжилгээ, гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал, 1971-1974 онд Энэтхэгийн Неругийн их сургуулийн Төв Ази, Хималайн судлалын төв, 1975-1977 онд Японы Токиогийн Гадаад судлалын их сургууль, 1989-1993 онд ХБНГУ-ын Боннын их сургуулийн Төв Азийн хэл, соёл судлалын хүрээлэнд зочин профессор, 2004-2010 онд МУИС-ийн Монгол судлалын төвийн захирал, 2007-2011 онд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал, 2009-2010 онд Японы Токио хот дахь Ази, Африкийн хэл, соёл судлалын хүрээлэнд зочин судлаач, 2011-2016 онд Олон улсын Монгол судлалын холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байв.
1987 онд Ардын боловсролын тэргүүний ажилтан, 1993 онд дэд профессор, 1995 онд профессор, 1996 онд Шинжлэх ухааны тэргүүний ажилтан, 1996 онд Алтан гадас, 1996 онд Академич Б.Ринчений нэрэмжит медаль, 2002 онд Монгол улсын Шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн, 2008 онд ШУА-ийн алтан медаль, 2018 онд Япон улсын Засгийн газрын дээд шагнал ‘Мандах наран’ одонгийн ‘Тууз бүхий Алтан туяа’ одонгоор шагнуулжээ.
Монгол хэлний түүхэн хэлний зүй, монголчуудын эртний бичгийн дурсгал, монгол судлалын түүхийн чиглэлээр зонхилон ажиллаж байна.
- Жинхэнэ гишүүн
- Хэл шинжлэлийн шинжлэх ухаан