Үндсэн агуулга руу
Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи · 1961 оноос

Гишүүд

ЦЭДЭВ (1912-1987)

АКАДЕМИЧ ДУГАРЫН ЦЭДЭВ (1912-1987) Зоотехникч 1912 онд ЗХУ-ын БССР-ийн нутаг “Догно” хэмээх газар төрсөн. 1946 онд Монгол Улсын Их Сургуулийг төгсжээ. 1956 онд “Монгол үхэр, түүнийг сайжруулах арга зам” сэдвээр дэд эрдэмтэн (Ph.D), 1972 онд “ БНМАУ-д хивэгч малын багсармал тэжээл

               

        АКАДЕМИЧ ДУГАРЫН  ЦЭДЭВ

                        (1912-1987)

                       Зоотехникч

1912 онд ЗХУ-ын БССР-ийн нутаг “Догно” хэмээх газар төрсөн. 

 1946 онд Монгол Улсын Их Сургуулийг төгсжээ. 

 1956 онд “Монгол үхэр, түүнийг сайжруулах арга зам” сэдвээр дэд эрдэмтэн (Ph.D),  1972 онд “БНМАУ-д хивэгч малын багсармал тэжээл үйлдвэрлэн ашиглах шинжлэх ухаан, практикийн үндэслэл” сэдвээр шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэргийг хамгаалсан. 1961 онд ШУА-ийн гишүүнээр сонгогдож, академич хэргэм хүртжээ.

 Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 2 удаа, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын 25, 40, 50, 60 жилийн ойн медаль, V таван жилийн гавшгайч, ХАА-н тэргүүний ажилтан цол тэмдэг, БНМАУ-ын гавьяат зоотехникч цол, МХЗЭ-ийн хүндэт медалиар шагнуулжээ.

 1931- 1935 онд Өвөрхангай аймагт малын эмч, 1938-1940 онд Ховд, Увс аймагт малын эмч, 1940-1942 онд ХАА-н техникумд багш, 1942-1946 онд Монгол Улсын Их Сургуульд эчнээ суралцахын зэрэгцээ лаборант, туслах багш, 1947-1957 онд ШУ-ны хүрээлэнд секторын эрхлэгч, эрдэм шинжилгээний ажилтан, 1957-1959 онд ХААЯ-ны ерөнхий зоо техникч, хэлтэс, газрын дарга, 1960-1961 онд ХААДС-ийн орлогч захирал, 1961-1968 онд МААЭШХ-нд ажилтан, 1969-1988 онд Бэлчээр Тэжээлийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, эрдэм шинжилгээний ахлах ажилтнаар ажиллаж байв.

 1979 онд БНАГУ-ын ХАА-н Академийн гадаад гишүүнээр сонгогдож байв.

Монгол үхэр, түүний үүлдэр угсаа, ашиг шимийг сайжруулах, хивэгч малын багсармал тэжээл үйлдвэрлэж ашиглах онол практикийн үндэслэлийг боловсруулах чиглэлээр судалгаа хийж байв. 



  • Жинхэнэ гишүүн
  • Хөдөө аж ахуйн шинжлэх ухаан

← Бүх мэдээ